СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

0 бүлгийн цустай хүмүүс коронавирус тусах эрсдэл бага байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Данийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар 0 бүлгийн цустай хүмүүс Ковид-19 коронавирусээр халдварлах эрсдэл бусад бүлгийн цустай иргэдтэй харьцуулахад арай бага байгаа ба халдвар авсан тохиолдолд хөнгөн өвдөж байгааг харуулжээ. Гэхдээ судалгааны үр дүн бүрэн баталгаажаагүй үргэлжлүүлэн судлах шаардлагатай байгааг нэмж мэдэгдсэн байна.

Уг судалгаанд ковидоор халдварласан 7,500 орчим иргэнийг хамруулжээ. Тэдгээрийн 38,4 хувь нь 0 бүлгийн цустай иргэд байгаа юм. Харин А бүлгийн цустай хүмүүс 44,4 хувийг эзэлсэн бол 42,4 хувь нь бусад төрлийн цустай хүмүүс байгаа ажээ. Данийн нийт хүн амын 41,7 хувийг эзэлдэг 2,2 сая хүн 0 бүлгийн цустай байна.

Үүнээс гадна Канадын эрдэмтдийн хийсэн судалгаа анхаарал татсан байна. . Мөн тэдгээр хүмүүст 0 болон В бүлгийн цустай хүмүүстэй харьцуулахад 61 хувьд нь амьсгалын аппарат зайлшгүй шаардлагатай болсон байна. Канадын эрдэмтэд А болон АВ бүлгийн цустай хүмүүс эрчимт эмчилгээний тасагт илүү удаан хугацаанд буюу 13,5 хоног хэвтэн эмчлүүлж байхад 0 болон В бүлгийн цустай хүмүүс эрчимт эмчилгээний тасагт ес орчим хоног хэвтэж байгааг тогтоожээ.

Дээрх судалгаанууд Blood Advances сэтгүүлд нийтлэгдсэн бөгөөд судалгааг хийсэн эмч мэргэжилтнүүд иргэдийг 0 бүлгийн цустай гээд амны хаалтаа зүүлгүй олон нийтийн газарт чөлөөтэй явж болно гэсэн үг биш гэдгийг сэрэмжлүүлсэн байна.

The New England Journal of Medicine сэтгүүлд өнгөрсөн зургадугаар сард нийтэлсэн судалгааг сонирхуулахад А бүлгийн цустай иргэд ковидоор халдварлах тохиолдол арай илүү байгааг онцолж байжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.