Сүхбаатар дүүргийн 7-р хорооны 28-р тойргийн 7-1 хэсэг дээр санал хуралт хэвийн үргэлжилж байна. Өглөөний 11 цагийн байдлаар тус хороо 14,47 хувийн ирцтэй байна.
2803 сонгогчтойгоос 11 цагийн байдлаар 370 хүн саналаа өгөөд байна. Харин 18-25 насны 20 хүн л санал өгчээ. 56-аас дээш насныхан 180 хүн өгсөн байна.
Аймаг нийслэл, сум дүүргийн хоёр санал дугуйлж байгаа учир иргэд санал өгөхдөө төөрөлдөх тохиолдол багагүй гарч байна. Тухайлбал, уг хэсэг дээр 5 саналын хуудас одоогоор хүчингүй болжээ.
Тус хэсэг дээр нэг хүн зөөврийн хайрцгаар санал өгсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.