Сонгуулийн ерөнхий хорооноос аймаг, сум нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 12 цагийн байдлаарх санал хураалтын явцын талаар мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд 12 цагийн байдлаар 15,7 хувийн ирцтэй байна гэлээ.
Улс орон даяар 2148 хэсэг дээр сонгуулийн санал хураалт явагдаж байна. Өглөө 07:00 цагт эхэлсэн санал хураалтын үйл явц 20 цагт хаагдана. Ирцийн мэдээллийг 10:30-11:00 цаг орчимд хэсгийн хороодоос илгээсэн ирцийн мэдээг СЕХ дамжууллаа.
2016 оны сонгуулийн 12 цагийн ирцийн мэдээлэл аймгийн дүнгээрээ 19,9 хувь, нийслэлийн дүнгээр 12,9 хувь, улсын дүнгээр 16,8 хувийн ирцтэй байсан.
Зөөврийн саналын хайрцгаар орон нутагт 16511 сонгогч, нийслэлд 3747 нийт 20258 хүн зөөврөөр санал өгчээ. Санал тоолох машин ажиллаагүйгээс цагтаа эхлээгүй 25 гомдол ирсэн ч одоо хэвийн ажиллаж байгаа гэдгийг СЕХ-ноос мэдээллээ.
Санал өгсөн иргэдийн хувь:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.