Налайхын 20.9 км замын хойд талын эгнээний өнгө хучилтын ажлыг өнгөрсөн сараас хийж эхэлсэн бөгөөд урд талын замаар автомашинууд зорчиж байгаа билээ.
Тэгвэл Налайхын зам дээр өнөөдөр өглөө 09.00 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Pruis 30 автомашины араас "Harrier" машины жолооч мөргөжээ. Жолоочид тохиролцож байх үеэр том оврын ачааны машин хурдаа сааруулсан ч инерцээр орж ирж, тэвшээрээ дээрх хоёр автомашиныг хамж мөргөсөн байна. Зам тээврийн ослын үеэр жолооч нар автомашинаасаа гарсан байсан тул ямар нэг хүн бэртэж гэмтээгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдэв.
Жолооч нар хурдаа тохируулж явах, хориглосон тэмдгүүдийн заалтыг биелүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Ялангуяа шөнийн цагаар болон үзэгдэх орчин хязгаарлагдсан үед хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, тодорхой тэмдэг, тэмдэглэгээ болон техник хэрэгслийн заалт чиглэлийн нарийн баримтлахыг анхааруулж байна. Сүүлийн үед Налайхын замд хурд хэтрүүлснээс үүдсэн осол нэлээд бүртгэгдэж байгаа учир эргэлт, тойрог дээр хурдаа тохируулж явахыг зөвлөв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Muu zamd osol gargana sain zamd ch osol gargana