БЗД-ийн 21-р хорооны санал авах 25-21-1 хэсэгт нийт 2199 иргэн саналаа өгөхөөс 10:30 цагийн орчимд сонгогчдын 10 хувь буюу 218 сонгогч саналаа өгчээ.
Саналаа өгсөн иргэдийн 80 гаруй хувийг 40-ээс дээш насныхан эзэлж байгаа тул 40-өөс доош насны залуучуудыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалав.
Тус тойрогт нийслэлийн ИТХ-д зургаа, дүүргийн ИТХ-д есөн нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд сонгогч нар нийслэлд хоёр, дүүргээс гурван нэр дэвшигчийг дугуйлах юм. Тус хэсгийн хороонд нийт 15 төрийн албан хаагч ажиллаж байгаа бөгөөд ямар нэгэн зөрчил бүртгэгдээгүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.