Монголд судас бүдүүрэх эмгэгийн тухай мэдээлэл иргэдэд бага байна. Тиймээс эмчлүүлэхгүй, илрүүлэхгүй удаан явснаар өвчнөө хүндрүүлдэг. ДЭМБ-ын судалгаагаар аливаа улсын хүн амын 20-25 хувь нь энэ төрлийн эмгэгтэй гэж үздэг бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүдийн 60 хувь нь судас бүдүүрэх эмгэгт өртдөг байна. Энэ талаар “Мөнгөнгүүр” эмнэлгийн Зүрх судасны мэс заслын эмч М.Амгаланбаатартай венийн судасны бүдүүрлийн талаар ярилцлаа.
Нийт хүн амын 20-64 хувьд судас бүдүүрэх өвчлөл байдаг. Энгийн ажил хөдөлмөр эрхэлдэг бол 20 хувь, жирэмсэн эхчүүдийн 60 гаруй хувь судас нь бүдүүрдэг.
Судас бүдүүрэх шинж тэмдгийн хувьд судас бүдүүрэх, халуу оргих, хөл чинэрэх, загатнах, шархлаа үүсдэг. Судас бүдүүрэлт хамгийн сүүлийн төгсгөлийн шат хүртлээ өвчин мэдэрдэггүй тул тэр болгон хүмүүс мэддэггүй. Иймд судасны хэт авиан оношлогогоор мэдэх судас бүдүүрэлтэй эсэхийг боломжтой. Анхан шатанд бол зориулалтын оймс өмсөх, эм уух, тос түрхэх нь судас томрохоос сэргийлдэг.
Хөлөө ачиж суух, өндөр өсгийт өмсөх, суугаа ажилтай хүмүүсийн судас бүдүүрэх эмгэгийн шалтгаан болдог. Иймд хөдөлгөөнтэй байх, суугаа ажил эрхэлдэг бол хөлөө амраахыг зөвлөж байна. Эцэг, эх нь судасны бүдүүрэлтэй бол хүүхдэд нь удамших тохиолдол 50 хувь байдаг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.