СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Сонгуулийн хууль зөрчсөн, баримттай мэдээллийг АН 100 сая төгрөгөөр худалдаж авна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Сонгуулийн шударга бус байдлаас сэргийлэх зорилгоор Ардчилсан нам, хууль бус сонгуулийн үйлдлийн мэдээг иргэдээс худалдаж авах 100 сая төгрөгийн сан байгуулж буйгаа мэдэгдлээ.

Ардчилсан намын ХЭГ-ын дарга, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн П.Нүрзэд:

-Сүүлийн үед сонгуулийн хуулийг зөрчсөн үйлдлүүд гарлаа. Харамсалтай нь СЕХ, нийслэлийн Сонгуулийн хороо, хуулийн хэрэгжилтийг хангах, хамаарал бүхий байгууллагууд эх баригчдад үйлчилж байна. Сонгуулийн өдрүүдэд сонгогчдын саналыг хууль бусаар худалдаж авах оролдлого, хаягийн зөрчилтэй иргэнээс санал өгүүлэхийг завдах,  нэг хаяг дээр үндэслэлгүй олон хүн байх,.

Иймд Ардчилсан намаас санал хураалтад нөлөөлөх, сонгогч нарт нөлөөлөх гэж оролдож байгаа бодитой мэдээллийг хоёр дахин үнээр худалдаж авах 100 сая төгрөгийн сан байгуулж байна.

Иргэн та 98061206, 321204 гэсэн дугаар луу холбогдон баримт нотолгоотой, эх сурвалжтай мэдээллийг мэдээлж болно. Таныг болон эх сурвалжийг нууцлах болно” гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.