ШИНЭ намын удирдлага болох Ж.Батзандан орон нутгийн сонгууль, Эрдэнэтийн ажлын хэсгийг шинээр томилсонтой холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Түүний хувьд орон нутгуудаар явж, орон нутгийн сонгуулийн ажлын явцтай танилцсан байна. Тухайлбал, Дорноговь аймгийн санал тоолох хар машин буруу тоолох буюу сөрөг хүчний намуудад өгсөн саналыг эх баригч нам руу шууд гүйлгэн уншиж байсан зөрчил гарсан гэнэ. Хар машиныг үйлдвэрлэсэн Канад улсаас мэдээлэл авахад “Хар машинд таслал, хасах үйлдэл байхгүй” гэдгийг хэлжээ. Энэ нь өнгөрсөн удаагийн УИХ-ын сонгуулиар иргэд сонгогчдын саналд нөлөөлсөн гэж үзэж байна. Цаашлаад, энэ удаагийн орон нутгийн сонгуулийн дүнг сонгогчдод зурагтаар шууд харуулахгүй гэсэн нь хардалт авчраад байна гэсэн юм.
“Эрдэнэт” үйлдвэрийн ажлын хэсгийг татан буулгаж, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарыг томилсон. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг “Эрдэнэс Монгол”-ын захирлаар томиллоо. Энэ бол байж боломгүй асуудал. Жил гаруйн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай нам олон ЖДҮ-чин, хулгайч нартаа гэдгээ хэлж байсан бол өнөөдөр эдгээр хүмүүс нь Монголын хамгийн том уул уурхайн баялаг ордуудаа даатгаж болж байгаа юм уу хэмээн Ж.Батзандан дурдсан юм.
Монголын уул уурхайн баялаг ордуудыг Д.Хаянхярваа, Я.Содбаатар нарт даалгасныг зөв гэж үзэхгүй байна. Сөрөг хүчний хувьд бидэнд хардах, шүүмжлэх эрх бий.
Түүнчлэн Засгийн газрын нууц тогтоолоор хилийн зурваст байдаг хамгийн том алтны орд болох Талын мэлтэс ордыг хэн хулгай хийснийг ил болгохыг шаардлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.