Монголын нууц товчоо буюу Алтан дэвтрийг эртний бичгийн эх сурвалжуудтай харьцуулсан судалгаагааг "Сэргэлэн интернейшнл" ТББ-аас танилцууллаа.
Алтан дэвтрийн эхний 79 зүйлд 2500 үг байдгаас 900 орчим үгийг тайлах хэрэгтэй болсон бөгөөд Алтан дэвтэр дэх "айл" хэмээн тайлсан үг нь "ял" гэсэн үг юм гэж судлаачид тайлбарлалаа.
Судлаачдын хэлснээр үгийн хомстолд орсноор Алтан дэвтрийн өгүүлбэр буруу тайлагдсан аж. Жишээ нь Алтан дэвтрийн 81-р зүйлд одоогийн тайлснаар "тэмүүжинг айл дор нэгэн хонуулан хонуулан" гэсэн өгүүлбэр нь угтаа "ял дор нэхэн хэргийг нь хүлээлгэн хүлээлгэн" гэсэн утгатай хэмээв.
Алтан дэвтэр дэх эртний буюу өдгөө хуучирсан үг хэллэгийг бүрэн тайлж, нэг мөр болгон цэгцлээгүй, судлаач бүр өөр өөрийнхөөрөө тайлсан байдалтай байна. Тэгвэл "Сэргэлэн интернейшнл" ТББ-аас Алтан дэвтэр дээр байгаа үгийн нөхцөл, залгаварыг нарийвчилж гаргаснаар өгүүлбэр нь утга тодорхой болж байгаа гэнэ.
Нийтэд ойлгомжтой болгох үүднээс хүмүүсийн хамгийн их мэддэг өгүүлбэр дээр ажилласнаа танилцуулав:
Тува сокор манглай тунта какца нитуту гурпан нүйрит газара хараху бүлээ. Энд өгүүлэгдэж байгаа нү-йүр гэдэг нь хүний харааг шалгах орон зайн хэмжүүр нь нүүдэл бус харин neür гэж зэв буюу нэг сум харваж тусах газрыг заасан байна.
Нү-йүр нь нэг сум тусах газар буюу 300 метр. Гурван нүйүрит газар нь 900 метр орчим болж байна.
Энэхүү судалгаа нь бусад судалгаанаас гурван өөр бүтээл дээр харьцуулан гаргаж байгаагаараа онцлогтой. Мөн Монгол хэлний үгийн сангийн хомсдол үүсэхээс сэргийлэх үгийн баялагаа нэмэх ач холбогдолтой гэдгийг судлаачид дурдсан юм.
“Сэргэлэн интернэйшнл экспидишн” ТББ-ын тэргүүн С.Сэргэлэн: Одоо бидний ярьж байгаа халх хэл аялга нь Диван Лугат толь дээр гарч буй үгсийн сан хэллэг бүтэцтэй ижил байгаа юм. Диван Лугат толь нь 1000 жилийн өмнө мал аж ахуй эрхлэгч ардын хэл аялгаар бичигдсэн бөгөөд Алтан товч буюу МНТ-той адилхан бичиглэлтэй.
Бид өнөөдөр ямар хэлээр ярьдаг вэ? гэсэн асуудал байдаг. 1-р зуунд бид Баруун төр буюу Ашнай овогтой хэл ижил байжээ.
Харин 10-р зуунд тэмдэглэгдэхдээ Умард төр, Баруун төртэй төстэй хэлтэй гэсэн байсан. Баруун төр нь Европ руу нүүдэллэн явсан Хүннүчүүд юм аа.
Харин 11-р зуунд тэмдэглэгдсэн сурвалжид Уйгар хэллэг хэмээсэн бөгөөд одоо бидний хэлтэй яг адил нөхцөл, тийн ялгал, өгүүлбэр бүтэцтэй.
Манай хэл эвдрээд 80 жил болоогүй байна. Бид хэлээ сэргээх, хамгаалахгүй бол хэцүү. Одоо бол хэл эвдрээд байгаа. Тийн ялгал, нөхцөл, цаг заах дээр тэмдэглэгдсэн баялгаа хадгалахгүй бол бид заах чиглэх баримжаа, орон зай зэргийг нэрлэж хэлж, чиглүүлж чадахгүй болж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.