СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: СЕХ: Сонгуулийн саналыг 50 хувьд нь гараар давхар тоолно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Сонгуулийн ерөнхий хорооноос орон нутгийн сонгуулийн санал авах ажиллагааны талаар танилцуулж байна.
.

Бүх шатны сонгуулийн хороод бэлтгэл ажлаа хангаж дуусчээ. Сонгуулийг зохион байгуулах ажилд нь 21176 төрийн албан хаагч ажиллаж байна. Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд 9 нам, нэг эвсэл, бие даагч, сум дүүргийн ИТХ-д 9 нам болон бие даагч нийт 17149 нэр дэвшигч өрсөлдөж байна.

Орон нутгийн сонгуулийн дүнд 21 аймаг, нийслэлээс 816, 330 сум, 9 дүүргээс 7353 төлөөлөгч сонгогдоно. Өнөөдрөөс өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс битүүмжилсэн хайрцгаар санал авч эхэлжээ.

Ер нь нийт 2 сая 147 мянган иргэн саналаа өгнө. .

Орон нутгийн сонгуультай холбоотой 207 гомдол иржээ 

ЦЕГ-ын Нийгмийн хэв журам, ОНАБА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат "Орон нутгийн сонгуультай холбоотой эхний гомдол 9 сарын 21-ний өдөр бүртгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 207 гомдол ирээд байна. , дайллага хийх, ажилд оруулах, амлалт өгсөн гэх гомдол 23, чансаа тогтоох санал асуулгатай холбоотой 23, сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгаагүй зүйлийг сурталчилгаандаа ашигласан гэх 7, бусад 9 гомдол ирсэн. Зөрчлийн 191 гомдлоос таван мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэсэн" гэлээ.  

Орон нутгийн сонгуулийн нийт зардал 16.5 тэрбум төгрөгт багтах бөгөөд цар тахалтай холбоотойгоор халдваргүйжилт, ариутгалтай холбоотой 483 сая төгрөгийн зардал гаргах шийдвэр гарсан. Ингэхдээ нэг удаагийн бээлий болон халдваргүйжүүлэлтийн бодисыг онцгой байдлын газар санал авах хэсгийн хороодод хүргүүлээд байна. Санал тоолох машинтай холбоотой мэдээллийг цагдаа болон тагнуулын байгууллага хамтран шалгаж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.