Улсын хэмжээнд томуугийн эсрэг вакцинжуулалт эхлээд 10 хонож байна. Эхний 10 хоногийн байдлаар вакцин хамрагдалт 70 хувьд хүрчээ. Эцэг, эхчүүд хүүхдэдээ вакцин хийлгэхгүй байгаа гэсэн мэдээлэл сошиалд гарах болсон. Зөвхөн ХУД-ийн хэмжээнд 30,000 хүн вакцинд хамрагдсан. Дүүргийн хувьд 80 хувьтай вакцинжуулалт хийгдсэн байна.
Манай улсад Бразил, Солонгос гэсэн хоёр улсаас вакцин оруулж ирсэн байгаа. 0-5 хүртэлх насны хүүхдэд Солонгос вакциныг тарьж байгаа. Одоогоор эцэг, эхчүүдээс вакцинтай холбоотой гомдол мэдээлэл ирээгүй байна.
Улс орон даяар вакцинжуулалт явагдсанаар тухайн жилд гарах томуугийн өвчлөлийг бууруулдаг. Мөн тогтмол вакцинд хамрагдах нь дархлаа дэмжиж олон өвчинөөс хамгаалах давуу талтай юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.