Дэлхийн хөхний даруулгагүй өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр хөхний хорт хавдартай тэмцэх уриалгыг түгээдэг. Үүнтэй холбоотой хөхний даруулга хөхний хавдар үүсгэдэг гэсэн ташаа ойлголт олон нийтийн дунд бий болсон байдаг.
Хөхний даруулганаас хорт хавдар үүсдэггүй бөгөөд ихэвчлэн үр хөндөлтөөс болж үүссэн байдаг байна. Монголд эмэгтэйчүүдийн өвчлөлийн дөрөвдүгээрт хөхний хавдар ордог. Харин дэлхийд нэгдүгээр байрт орж байна. Хөхний хавдарыг үүсгэх гол нөлөөлөл нь үр хөндөлт, зулбалт болдог. Мөн 40-с дээш насны эмэгтэйчүүд эмчид заавал хандах хэрэгтэй.
Хөхний даруулгагүй өдрийг 2011 онд Канадийн эмч, мэс засалч Митчел Браун анх санаачилсан бөгөөд мэс засал хийлгэсэн эмэгтэйчүүд даруулга зүүж чаддаггүй учир энэ өдрийг зөвлөгөө өгөх, хавдар болон бэрсүүг өөрөө шалгах зөвлөмж өгөх зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Хөхний хавдарыг эрт илрүүлэхэд өөрөө шалгаж сурах нь маш чухал.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.