СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хараагдсан эд өлгийн зүйлс хулгайлсан эмэгтэй 15 жилийн дараа буцааж өгчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Манай эриний өмнөх 5-6 дугаар зууны үед баригдсан Италийн нутаг дахь эртний Ромын Помпей хот манай эриний 79 онд Везувий галт уул оргилоход бүхэлдээ дарагдаж 2,000 хүн амь эрсэдсэн гэж үздэг. Тус хот түүхийн дурсгалт газар болсон бөгөөд 4-6 метрийн зузаан үнс нурамд дарагдсан хотыг малтаж, жуулчдын очих дуртай газруудын нэг болсон юм.

2005 онд уг дурсгалт газартай танилцахаар очсон Канадын иргэн Николь бусдын нүдэнд харагдалгүй таван эд өлгийн зүйлийг нууцаар авч явсан байна. Гэвч 15 жилийн дараа захидал бичин буцааж илгээжээ.

. Бүсгүйн хөхнөөс хоёр ч хорт хавдар илэрч, хоёр хөхний булчирхайгаа тайруулжээ.

Николь 15 жилийн өмнө Помпейгоос цагаан өнгийн шигтгэмэл хавтангийн хоёр хэсэг, ром хийцийн урт хүзүүтэй хоёр бариултай амфора ваарны хоёр хэсэг болон керамик хананы хэсгийг нууцаар аваад харьжээ. Энэ тухай захидалдаа тайлбарлахдаа “би худалдаж авах боломжгүй түүхийн дурсгалт эд зүйлийн хэсгийг өөртөө хадгалахыг маш их хүсч байсан. Тэр үед залуухан бас гэнэн тэнэг байжээ” гэжээ.

Хөхний хорт хавдраа авахуулах мэс засалд орсноос гэр бүл нь санхүүгийн хүндрэлтэй тулгарсан байна. Үргэлжлүүлэн “би тэр зүйлсийг авснаас хойш маш их сөрөг энерги татах болсон. Хүмүүс маш аймшигтайгаар нас барсан газрын эд зүйлд энерги нь шингэсэн гэж бодож байна. Бид сайн хүмүүс. Тиймээс миний гэр бүл, үр хүүхдүүд, би өөрөө дахин хараагдаасай гэж хүсэхгүй” хэмээн захидалдаа өгүүлжээ.

Өнгөрсөн жилүүдэд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочид үүнтэй ижил эд өлгийн зүйлсийн хэлтэрхий, жижиг хэсгийг Помпейгээс нууцаар хулгайлах тохиолдол олон зуун удаа гарсан байна. Гэвч тэдний заримыг нь энэ мэтчилэн захидал бичин буцааж илгээх тохиолдол гардаг ажээ. Тэд мөн нь хараагдсан, азгүйтэл дагуулсан учир буцааж байна хэмээн тайлбарладаг байна. Ингэж буцаасан зүйлсийг захидлуудын хамт Помпейн эртний эдлэл хадгалах газарт дэлгэн тавьдаг ажээ. Хулгайн эд зүйлсээс илүү хүмүүсийн бичсэн захидал анхаарал татдаг байна.

Дэлхийн түүхийг өгүүлдэг алдартай газруудын нэг Помпей хотыг малтах ажил одоо ч үргэлжилсээр байдаг юм. Энэ жилийн хоёрдугаар сард Хосуудын ордон нэртэй барилгыг 40 жилийн турш сэргээн засварлах ажлын дүнд анх удаа дахин нээжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.