СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-д өнгөрсөн долоо хоногт 600,000 хос гэрлэлтээ батлуулжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

БНХАУ-д коронавируст цар тахлын улмаас олон сарын турш хойшлогдоод байсан хурим найрын ёслол, аялал зугаалгууд энэ жилийн алтан долоо хоногийн амралтаар зохион байгуулагджээ. БНХАУ тунхагласны ойг тэмдэглэн жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн долоо хоногийн турш улс даяар амарч баяр наадам хийдэг уламжлалтай. Энэ жил коронавируст цар тахалтай холбогдуулан хойшлогдоод байсан олон нийтийг хамарсан арга хэмжээнүүд богино хугацаанд их хэмжээгээр зохион байгуулагдсанаар онцлог болжээ.

Тэр дундаа хаврын улиралд хойшлогдоод байсан хурим найр намрын амралтын хугацаанд хийгдсэн байна. Энэ жилийн алтан долоо хоног найм хоног үргэлжилсэн бөгөөд зочид буудал, зоогийн газрууд захиалгаа дийлэхгүй байжээ.

Албаны хүмүүсийн тооцоолсноор . Ковид-19 анх бүртгэгдсэн Ухань хотод 99 хурим болсны дийлэнх нь цар тахлын үед галын шугаманд ажилласан ажилтнуудын хурим байжээ.

Энэ жил алтан долоо хоногт амжиж гэрлэсэн хосуудын тоо өнгөрсөн жилийнхээс 11 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Олон нийтийн цахим сүлжээнд зарим иргэд хэт их зардал гаргаж байгаадаа гомдолжээ. Тухайлбал Гуйжоу мужин Бижие хотын нэгэн эрэгтэй 23 удаа хуримын ёслолд оролцон бэлэг сэлтэд зориулан бүтэн сарын цалингаа үрсэн тухайгаа нийтэлсэн байна. Зарим иргэдийн хувьд хатуу чанга хорио цээрийн дараа эргэн сэргэж байсан эдийн засаг хуримын ёслолуудаас болж дахин ядуурлаа хэмээн ундууцжээ.

Мөн кино театрууд алтан долоо хоногийн амралтын турш завгүй ажиллаж 4 тэрбум юаний ашиг орлого цуглуулсан талаар мэдээлсэн байна.

Хятадын эдийн засаг бүрэн сэргэж амжаагүй ба тогтворгүй хэвээр байгаа гэж ажиглагчид дүгнэж байна. Энэ оны наймдугаар сарын дундаас есдүгээр сарын дунд хүртэл 3,300 бизнесийн байгууллагын үйл ажиллагааг судлахад томоохон хотуудаас гадна байрлалтай фирмийн аж ахуйнуудын эдийн засгийн сэргэлт чимээгүй эрчимжжээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.