ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 707 сорьцод шинжилгээ хийхэд хоёр хүнд коронавирус илэрчээ. Харин нэг хүн эдгэрч дараагийн ажиглалтад шилжлээ. Ингээд манай улсад батлагдсан нийт тохиолдол 320 болж, 311 иргэн эдгэрээд байгаа юм.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхийн дахинд 307 мянган хүн шинээр халдвар авч, дөрвөн мянга гаруй хүн эндcэн байна. Харин 234 мянган хүн эдгэрчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.