Ардчилсан намын дэргэдэх "Ардчилсан залуучуудын холбоо"-ны төлөөлөл өнөөдөр /2020-10-13/ хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ
АН-ын гишүүн С.Эрдэнэболд: Хоёр хоногийн дараа Монголчууд бид нийслэл, дүүрэг, хороонд хэн таныг төрд төлөөлөх вэ гэдэг чухал сонголтыг хийнэ. Орон даяар ардчилсан үзэл санааг хамгаалах, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө олон зуун залуучууд нэр дэвшин өрсөлдөж байна. Бид нэг л зүйлийг сонгогчиддоо хандаж хэлмээр байна.
Монгол Улсад ардчилсан чөлөөт сонгууль өрнөөд 30 дахь жилтэйгээ золгох гэж байна. Ардчиллын хамгийн том баталгааг зүй зохистойгоор хэрэгжүүлэхийн төлөө Ардчилсан нам залуучуудаа өрсөлдүүлсэн. Сүүлийн үед намын нэр хүндэд халдах, манай намаас нэр дэвшиж буй залуусыг харлуулах гэсэн гүтгэлэг ихэслээ. Бид өрсөлдөгч намаа мэтгэлцээнд урьсаар байгаа. Шударга сонгуулийг бид уриалж байна. Нөгөөдөр болох орон нутгийн сонгуульдаа хариуцлагатай сонголт хийгээрэй гэж залуустаа хандаж уриалж байна.
Бас нэг зүйлийг онцлоход хар машин, иргэний сонголтыг луйвардах, супер царцаа гэж хэлэгддэг асуудлууд хавтгайрч байна. 21 аймаг, 9 дүүргийн сонгуулийн санал авах байрны гадна болон дотор АН-аас ажиглалт хийнэ. Тухайн иргэн хурууны хээгээ уншуулахад дэлгэц дээр зураг нь гарч ирдэг. Энэ зургуудыг баримтжуулна. Мөн сонгуулиа өгөөд гарч ирж байгаа хүмүүсийн зургийг авч нэг хүн саналаа давхардуулан өгч болзошгүй байдлаас сэргийлнэ.
Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа: 14 хоног орон нутгийн сонгуулийн сурталчилгаа зохион байгуулагдаж дуусч байна. Улаанбаатарчууд маань АН-ыг дэмжиж уулзалт бүр дээр санал сэтгэгдлээ хуваалцаж байсанд талархаж байгаагаа илэрхийлье. Мөн АН-ын мөрийн хөтөлбөр, ардчиллын үнэт зүйлийг хамгаалахын төлөө ажилласан журмын нөхдөдөө талархаж байгаагаа илэрхийлье.
Ардчилсан нам шинэчлэгдсэн. Манай нам энэ удаад нэр дэвших шалгуураа өндөрсгөж, нутаг орондоо танигдсан, хороо дүүргээ гэсэн сэтгэлтэй, боловсролтой, чадварлаг залуусаа дэвшүүлсэн. 35-45 насны ажлын туршлагатай залуусаа илгээж, өрх бүрт танилцуулга мэдээллээ хүргэж ажиллалаа.
Өнгөрсөн 14 хоногт эргэлзээтэй маш олон асуудал гарлаа. Жишээ нь өрсөлдөгч МАН-ын нэр дэвшигчид бүгдээрээ Төрийн банканд хандивын дансаа нээжээ. Арилжааны 15 банк байдаг. АН-ын нэр дэвшигчид бусад банкуудад зардлын дансаа нээсэн. Нэг хүн олон удаа саналаа өгөх боломж гаргасан, ухуулагчдынхаа урамшууллыг төрийн мөнгөөр төлсөн байх, нэг хаяг дээр ЧД-ийн ЗДТГ-ынхан шилжиж очсон, УСУГ-ын хамт олон байгууллагаараа СХД-т нүүж очсон зэрэг баримтууд илэрч байна.
Өнгөрсөн хугацаанд эрх баригчид цоо шинээр нэр дэвшиж байгаа мэт зар сурталчилгаа явууллаа. "Аз жаргалтай УБ" киноны 2-р ангийг дахин үзэж, цаг хугацаа алдмааргүй байна. Үүний тулд АН-ын нэр дэвшигчдийг дэмжээрэй гэж хүсч байна.
АН-ын гишүүн Б.Энхболд: Би 2012-2016 онд АН-ыг УБ хотод засаглахад НИТХ-ын тэргүүлэгчдийн НБД-аар ажиллаж, анх удаа АН нийслэлд засаглах үед удирдлагын багт ажиллаж байсан хүн байна. Сануулж хэлэхгүй бол сайн төр ч ялзардаг гэдэг.
Орон нутгийн сонгуульд өөр намд саналаа өгчихөөр хагаралдаад ажил нь явдаггүй гэсэн ухуулга их байна. МУ ардчилсан улс. Энэ эрхээ иргэд маань эдэлж, энэ төрд хяналт хэрэгтэй гэдгийг харуулах хэрэгтэй болжээ. Иргэд бүхэн төрдөө хяналт тогтоогоорой.
АН-ын гишүүн М.Тулгат: МАН 100 жил, Ардчилсан нам дөрвөн жилд нь нийслэл хотод засаглажээ. Ямар үр дүн, өөрчлөлт гарав гэдгийг иргэд маань анзаарч бодоорой. Үнэхээр өнгөрсөн 4 жилд Улаанбаатарчууд бид 93 хувийн аз жаргалтайгаар амьдарч чадсан уу гэж өөрсдөөсөө асууж сонголтоо хийгээрэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
замбараагүй болгоход ардчилсан намд ердөө 4 жил хангалттай байжээ 100 жилээс 80 жилд нь монгол ардын нам улаанбаатарыг азийн цагаан дагина шиг авч явжээ 20 жилд нь ардчилсан намтай хуйвалдсан ердөө 5 н шуналтан тэднийг дагагч хомхой сэтгэлтэн сүйрүүлж орхилоо тэдэнд харицлага тооцогч бол монголын ард түмний итгэл сэтгэлийг авна
Ardchilsan nam l niisleliig donguur awch yawna. Maniihan ongorson 4 jil hiisen gants gaigui ajliig nerlejih. Yu ch bhgui
ягшдэ АН-ын 4 ж илд арай гайгүй шийдвэрүүд гарсан бишү
Одоо больдоо хүүхдүүд минь бид тайван амьдармаар бна