СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мачу Пикчуг ганцхан жуулчинд зориулан нээжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Перу улсын эрх баригчид алдарт Мачу Пикчу дэх инкчүүдийн балгасыг Японы нэг жуулчинд зориулан нээх шийдвэрийг гаргажээ. Японы жуулчин дэлхийн долоон гайхамшгийн нэг, дэлхийн өв соёлт газрыг үзэхээр долоон сарын турш хүлээсэн байна.

Жесси Такаяма нууцлаг хот Мачу Пикчугийн балгасыг үзэхээр өнгөрсөн гуравдугаар сард Перу улсад иржээ. Гэвч коронавируст цар тахлын улмаас жуулчдын сонирхлыг хамгийн их татдаг эртний нууцлаг хотын балгасыг хаасан байна. Харин Такаяма буцалгүй, бууж өгөлгүй нууцлаг хотын хаалга нээгдэхийг хүлээсээр Перугийн Соёлын яаманд тусгай хүсэлт гаргажээ.

Соёлын сайд Алехандро Нейра Японы жуулчны тусгай хүсэлтийг хүлээж авснаа мэдэгдсэн байна. . 500 жилийн түүхтэй тус дурсгалт газарт өдөртөө 700 орчим жуулчин хүлээн авах хүчин чадалтай байдаг бол үүний ердөө 30 хувийг нь хүлээж авахаар төлөвлөсөн байна.

Такаяма Перу улсад хэдхэн хонох төлөвлөгөөтэй ирсэн боловч Мачу Пикчугийн ойролцоо Агуас Калиентес тосгонд долоон сар орчмын турш буюу хагас жил гаруйн хугацаанд гацсан байна. Дурсгалт газрын удирдлага Японы жуулчинтай хамт Мачу Пикчуг танилцуулсан бөгөөд Такаяма удаан хугацаанд хүсэн хүлээсэн аяллаа өнгөрсөн амралтын өдөр хийжээ. Тэрээр “энэ аялал үнэхээр гайхалтай байлаа, маш их баярлалаа” хэмээн цахим сүлжээнд сэтгэгдлээ хуваалцсан байна.

Перу улсад коронавирусийн халдварын 850,000 гаруй тохиолдол бүртгэгдсэнээр дэлхийд тархалтаараа наймдугаарт бичигдээд байгаа юм. Халдвар анх илэрснээс хойш тус улсад 33,500 орчим хүн цар тахлаар нас баржээ.

Эх сурвалж: ВВС, The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.