СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-10-13

LIVE: Я.Содбаатар: "Эрдэнэт" үйлдвэрийн хувийг хувийн компанид өгөх асуудал байхгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Ерөнхий сайдын захирамж гарч “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай асуудлаар тусгайлсан ажлын хэсэг байгуулж уг ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар ахалж байгаа. Түүнээс ажлын хэсэг хэрхэн ажиллаж байгаа талаар тодрууллаа.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас  худалдаж авсан гэх “Монголиан коппер корпорейшн”-ний энэ худалдан авалттай холбоотой асуудал сүүлийн таван жил яригдаж байна. Энэ хугацаанд 4-5 ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Энэ хүрээнд 2017 онд УИХ-ын 27 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс .

Ажлын хэсгийн хүрээнд одоогоор “Монголиан коппер корпорейшн” компани болон холбогдох байгууллагуудтай хамтран тооцоо судалгаа хийж байна. Ингээд нэгдсэн нэг байртай суурьтай болсны дараа тухайн аж ахуйн нэгжтэй хэлцэл хийнэ гэсэн байр суурьтай байгаа.

 Монголбанк, Хөгжлийн банк, Сангийн яам, ХЗДХЯ, Төрийн бодлого зохицуулалтын газар гээд холбогдох байгууллагуудын төлөөлөл орж ажиллаж байгаа.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн 34 хувийг Худалдаа хөгжлийн банкны удирдлага болох Д.Эрдэнэбилэгт эргүүлж өгөх гэж байгаа. 15 хувийг ард түмэнд хувааж өгнө гэх мэдээлэл байна?

-Орон нутгийн сонгууль эхэлчихсэн энэ үед энэ сэдвийг улс төрчүүлж байх шиг байна.. Одоо бид нар УИХ-аас баталж өгсөн онцгой дэглэмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Цаашид ямар нэгэн хувийг хэн нэгэнд өгөх асуудал байхгүй. Худалдан авалттай холбоотой тооцоог аль нэг талруугаа шийдэж дуусгахаар ажиллаж байна. Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй  сүүлийн 10 жилийн хугацаанд нэг ч уулзаагүй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.