“Эрдэнэс-Тавантолгой" ХК-иас уламжлал болгон зохион байгуулдаг "Оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө /2020-2021 он/ улсын хэмжээнд зарлалаа
Хөтөлбөрийн зорилго:
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн боловсролын салбарыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд уул уурхайн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж, улс орноо хөгжүүлэхэд оршино.
Хөтөлбөрийн хамрах хүрээ:
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын 2 болон түүнээс дээш курсын оюутнуудыг хамруулна.
Тавигдах шаардлага:
1. Дараах мэргэжлийн чиглэлээр суралцаж буй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 2,3,4-р курсын өдрийн ангийн оюутан байх.
Үүнд:
2. Сурах хүсэл эрмэлзэл өндөртэй, анги хамт олноосоо сурлагын амжилтаар манлайлсан, сурлагын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх;
3. Нийгэм олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээн зэрэг арга хэмжээнд оролцсон байх;
4. Бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд давхар хамрагдаагүй байх;
Бүрдүүлэх материал:
-Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн албан ёсны тодорхойлолт болон дүнгийн хуулбар;
-Уралдаан тэмцээнд оролцож, сурлагын амжилт болон урлаг, спортоор гаргасан амжилтыг гэрчлэх материалын хуулбар;
-Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хувь, 1 хувь цээж зураг;
-Оюутны тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл 1 хувь;
-“Хариуцлагатай уул уурхай миний бодлоор...” сэдэвт эссе /500-аас дээш үгтэй/.
Материал хүлээн авах:
Материалыг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 17.30 цаг хүртэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн оффисын ресепшн дээр эсвэл шуудангаар хүлээн авна.
Оффисын хаяг: 15160 Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж 8, Финанс төв, “Эрдэнэс-Тавантолгой” ХК.
Жич: Хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй. Материалыг нэгтгэн дугтуйнд хийж хүргүүлнэ үү.
Шалгаруулалтын дүнг зарлах:
Ажлын хэсэг байгуулан 30 оюутныг шалгаруулж, батламж олгох өдрийг шалгарсан оюутнуудад мэдэгдэнэ.
Тэтгэлгийн хэмжээ 1,000,000 /нэг сая/ төгрөг бөгөөд үүнээс ХХОАТ болох 10%-ийн татвар суутгагдана
Дараах цахим хаяг, утсаар хариуцсан ажилтантай холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Утас: 976-75055555 /707/
Цахим хаяг: munkhzaya.e@erdenestt.mn
Веб хуудас: www.ett.mn
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.