СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Л.Ган-Эрдэнэ: БНХАУ-ын хөрөнгө оруулалттай TTJVCO ХХК хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөөр байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн туслан гүйцэтгэгч TTJVCO ХХК-аас хууль бусаар халагдсан гэх “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн ажилчдын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

TTJVCO ХХК-ийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн орлогч дарга Л.Ган-Эрдэнэ:

-Тавантолгой орд газрын компани. Энэ компани монголын ажилчдад цалин бага өгдөг, шөнийн нэмэгдлийг бага тавьдаг байсныг бид эсэргүүцэж, үйлдвэрчний эвлэл байгуулаад даргаараа “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ гэдэг хүнийг тавьсан.
Ингээд 2020 оны гуравдугаар сард улсын бүртгэлийн байгууллагад үйлдвэрчний эвлэлээ бүртгүүлж, тамга тэмдэг гэрчилгээгээ аваад яг үйл ажиллагаа явуулах гэтэл TTJVCO ХХК биднийг нугачин дарах ажлыг эхлүүлж, бүх ажилтнуудтайгаа нэмэлт гэрээ гэгчийг байгуулж эхэлсэн.
Уг гэрээнд юу гэж заасан бэ гэхээр нэн даруй шинээр байгуулсан үйлдвэрчний эвлэлээсээ гарахгүй бол ажлаас хална гэж сүрдүүлсэн. Улмаар .
БНХАУ-ын хөрөнгө оруулалттай TTJVCO ХХК-ийн энэ үйлдэл нь Үндсэн хууль, Үйлдвэрчний эвлэлийн тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болсон.
Мөн TTJVCO ХХК-иас гаргасан гомдлын дагуу цагдаагийн байгууллагаас биднийг шалгасан. Тухайн хэргийг хэрхэн шийдвэрлэснээ цагдаагийн байгууллага бидэнд хэлээгүй. Түүгээр ч зогсохгүй УБЕГ-аас манай үйлдвэрчний эвлэлийн гэрчилгээг хүчингүй болгож, бүртгэлээс хассан байна. Улсын бүртгэлийн байгууллага бидэнд өгсөн гэрчилгээгээ хүчингүй болгосон нь Захиргааны хуулийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл мөн гэв.

-Өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийж буй хамгийн гол шалтгаанаа хэлээч?
-Монгол Улсын иргэн эх орондоо чөлөөтэй ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Чөлөөтэй эвлэлдэн нэгдэж чадахгүй байна. Энийг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хийж байна.
-TTJVCO ХХК та бүхнийг ажилд нь эргүүлж авъя гэсэн юм биш үү?
-Тус компани юу гэж хэлсэн бэ гэхээр манай компанийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг, манай компанид ажилладаггүй С.Эрдэнэ гэдэг хүнийг л үйлдвэрчний эвлэлийн даргаасаа буулгачих. Тэгээд ажлаа хэвийн хий гэсэн шаардлага тавьсан. Тэр шаардлагыг нь бид хүлээн авах хүсэлгүй байгаа. С.Эрдэнэ гэдэг хүн Монголд хэрэгтэй зүйл хийсэн хүн.
-Та нар өөрсдийнхөө дундаас даргаа сонгоод үйлдвэрчний эвлэлээ удирдаад явахад яагаад болохгүй байгаа юм. С.Эрдэнэ чинь TTJVCO ХХК-д ажилладаггүй. Тус компанитай ямар ч хамааралгүй хүн юм биш үү?
-С.Эрдэнэ гэдэг хүн хуулийн дагуу сайн ажилладаг хүн учраас л дарга болгомоор байгаа. Тэгээд ч TTJVCO ХХК чинь Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн туслан гүйцэтгэгч учраас огт хамааралгүй хүн биш.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.