СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бангладеш улс хүчирхийллийн гэмт хэрэгт цаазын ял онооно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Бангладеш улсын Засгийн газар улс орон даяар эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн дарамт, хүчирхийлэл өндөр түвшинд хүрснийг эсэргүүцсэн жагсаал цуглаан олон хоног үргэлжилсний дараа хүчирхийллийн гэмт хэрэгт цаазын ял оноох шийдвэрийг танилцуулжээ.

Тус улсын Хуульзүйн сайд Анисул Хак мягмар гарагт Ерөнхийлөгчид хуулийн төслийг өргөн барих ба Ерөнхийлөгч хуульчлан эцсийн шийдвэрийг гаргаж тамгалах юм байна. Ингэснээр хуулийн заалт хүчин төгөлдөр хэрэгжинэ.

37 настай  эмэгтэй бүлэг этгээдүүдийн харгис халдлагад өртсөн зураг, бичлэг цахим сүлжээгээр вирус мэт тархсаны дараа өнгөрсөн долоо хоногт иргэдийн эсэргүүцэл, бухимдал дээд цэгтээ хүрсэн..  

Мэдэгдэж байгаа тоо баримт нь энэ боловч бодит байдал дээр эмэгтэйчүүд бусдын өмнө шившигтэй байдалд орохгүйн тулд өөрт тохиолдсон гэмт хэргийг нууцлаад өнгөрөх нь түгээмэл үзэгдэл юм. Тиймээс мянгаас ч хэд дахин олон удаа ийм гэмт хэрэгт өдөр тутамд гарч байгаа гэж эсэргүүцэгчид үзэж байна. Жагсагчид 37 настай эмэгтэйн бичлэг тархсаны дараа шүүх хурлыг түргэсгэж, хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх арга барилаа өөрчлөхийг эрх баригчдаас шаардсан.

э. Хэрэгт холбогдолтой найман эрэгтэйг баривчлан саатуулаад байгаа юм.

Уг хэргээс гадна өнгөрсөн долоо хоногт Силхет дүүрэгт нийтийн байранд өөр нэг эмэгтэй хүчирхийлэлд өртсөн бөгөөд эрх баригч Бангладеш Авами Лиг намын оюутны зөвлөлийн гишүүдийг хэрэгт холбогдуулан баривчилжээ.

Удаа дараа гарсан хэргүүдээс улбаалан өнгөрсөн амралтын өдрүүдэд жагссан иргэд “хүчирхийлэгчдийг цаазал, тэдэнд өршөөл бүү үзүүл” хэмээн уриалж байсан юм. Нийслэл Дака хотод жагсаал өргөн хүрээг хамарсны дараа Засгийн газрын эрх баригчид хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар ийнхүү шийдвэрлэжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.