СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: МҮЭХ-ноос "Капитал” банкны 240 тэрбум төгрөгийн өрийг төлүүлэх кампанит ажил эхлүүллээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
4 жилийн өмнө

МҮЭ-ийн холбооноос дараах гурван чиглэлээр хэвлэлийн бага хурал хийлээ.

Нэгдүгээрт: Өнгөрсөн гуравдугаар сараас хөдөлмөрийн тухай хуулийн асуудал хэлэлцэж эхэлсэн. Одоо намрын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад орсон зарим асуудалд шаардлага хүргүүлж байна. . Хөдөлмөрийн харилцааны талаар зохион байгуулалт хийх, сонирхлын маргааныг байхгүй болгох нь олон улсын 87, 92-р конвенцийг зөрчсөн асуудал болно.

Мөн илүү цагаар ажиллах асуудлыг тухайн ажилтантай тохиролцдог бол шинэчилсэн найруулгад байгууллагад хэрэгтэй бол ажилтан хэдэн цаг ч ажиллаж магадгүй болж байгаа. Ийм шинэчилсэн найруулга нь ажилтны эрх, хүний эрхийг зөрчихөөр байна.

Хоёрдугаарт:  “Капитал” банкны дансанд байсан иргэдийн Нийгмийн болон Эрүүл мэндийн сангийн 240 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулах чиглэлээр кампанит ажил өрнүүлж эхэлж байна.

"Капитал" банкны асуудалд 31 байгууллага байгаа. Одоо болтол өр барагдуулах зөвлөл нь хэдэн төрлийн өр барагдуулсан тухай мэдээлэл байхгүй. Өр ер нь барагдуулаагүй. Тиймээс бид өнөөдрөөс эхэлж хариуцлага нэхэх кампанит ажил эхлүүллээ.

Гуравдугаарт: Нийслэлд баригдаж байгаа барилгын талбайд өдрөөр буюу цагийн ажил эрхэлж байгаа хүмүүсийн Хөдөлмөрийн нөхцөлд хамтарсан үзлэг хийх болжээ. . Өдөр, цагаар ажиллаж байгаа ажилчид хөдөлмөрийн гэрээгүй ажилдаг. Энэ нь эрхээ зөрчүүлж, бүрхэг хөдөлмөрийн харилцаа үүсдэг. Иймээс нийслэлийн хэмжээнд гурван хоног хамтарсан шалгалт хийхээр болсон.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.