СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-10-13

Согтуугаар жолоо барин малдаа явсан хоёр иргэн тогтоол усанд осолджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Төв аймгийн төвөөс зүүн урд зүгт 140 км-т байрлах Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Баяндэлгэр сумын харьяат гурван иргэн “Приус-20” автомашинтай согтуугаар жолоо барин малын эрэлд явж явж байгаад осолджээ.

Тодруулбал, өчигдөр буюу аравдугаар сарын 12-ны өдрийн 12:47 цагт энэ тухай дуудлагыг өгчээ. Баяндэлгэр сумын харьяат гурван иргэн согтуугаар машин барьж, малд явж байхдаа . Улмаар 47 настай, эрэгтэй З, 44 настай, эрэгтэй С нар амиа алдсан байна. Харин гурван хүний нэг нь автомашинаасаа өөрөө гарч, эсэн мэнд үлджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид 140 км замыг туулан 17:00 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Ингээд 18:38 цагт тогтоол усны гурван метрийн гүнээс иргэн З-ийн цогцсыг олж, тус сумын хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 19:45 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон ба өнөө өглөөний 08:00 цагт эрэн хайх дахин эхлүүлсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.