Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрогт МАХН-аас нэр дэвшиж буй Б.Тулга болон СХД-ийн ИТХ-ын сонгуулийн 9-р тойрогт АН-аас нэр дэвшиж буй Г.Баттулга нар сонгуулийн хууль зөрчиж, нэрээ татуулах дээрээ тулжээ.
Тодруулбал, Б.Тулга, Г.Баттулга нар өөрийн хүмүүсээрээ дамжуулан энэ сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны иргэн Ч-д 100.000 төгрөгийг “Б.Тулга, Г.Баттулга нарыг дэмжээрэй” хэмээн өгсөн нь үйлдэл дээрээ баригджээ. Улмаар уг хэрэгт цагдаагийн байгууллага эрүү үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Сонгуулийн хуульд зааснаар нэр дэвшигч иргэнд эд материалт, мөнгө төгрөг тараавал нэр дэвшигчийн нэрийг эгүүлэн татдаг билээ.Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 47.1.1.мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх;”, мөн хуулийн 47.5.Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 47.5.1.энэ хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно хэмээн тус тус заажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.