"Эрдэнэт үйлдвэр" дээр Онцгой дэглэм тогтоох хугацаа дууссан ч өнөөдөр 49 хувийг нь эргүүлж авах эсэх асуудал бүрэн шийдэгдээгүй байна. Харин ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ахалж байсан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг Шадар сайд Я.Содбаатараар сольсон нь нийгэмд ихээхэн хардлага төрүүлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, зарим улстарчид "Эрдэнэт"-ийн 49 хувийг хуйвалдааны замаар хувьдаа ашиглаж байна гэж зарим улстөрчид хардаж байгаа юм.
Мэдээллийг сануулахад,
Өнгөрсөн оны 3-р сарын 6-нд Засгийн газар "Эрдэнэт үйлдвэр" дээр зургаан сар Онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасан. Онцгой дэглэмийн хугацааг хоёр удаа сунгаж үндсэндээ 19 сар тус үйлдвэр дээр дэглэм тогтоогоод байгаа юм. Харин онцгой дэглэмийн хугацаа энэ долоо хоногт дуусах ёстой.
Онцгой дэглэмийн хугацаа дууссанаар тус үйлдвэрийн 49 хувийг 430 сая ам.доллараар худалдаж авсан гэх ХХБ болон "Монголын зэс" компанид буцаж өгөх үү, эсвэл төр тэр чигтээ авч үлдэх үү гэдэг нь тодорхой болох учиртай. Гэвч "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдаж авсах гэх 430 сая ам.доллараа хаанаас гаргасан бэ гэдгийг өнөөдрийг болтол тогтоогоогүй байна.
Албан бус мэдээллээр Засгийн газар "Монголын зэс" болон ХХБ-ны "сахал" Д.Эрдэнэбилэг нарт 34 хувийг нь буцааж өгөх асуудал яригдаж байгаа гэнэ. Харин үлдсэн 15 хувийг хэрхэх вэ гэдэг асуулт мөн үлдэж байгаа ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.