"Аргаль ойл" ХХК Налайх явах зам дагуу хууль бусаар шатахуун түгээх станц барьж байна. Тус компани барилга барих зөвшөөрөлгүйн дээр Аж ахуйн зориулалттай газарт хууль зөрчин Шатахуун түгээх станц/ШТС/ барьж байна.
Юун түрүүнд тус компани газрын зөвшөөрөл авахдаа аж ахуйн зориулалтаар авсан ч зориулалтыг нь өөрчлөн ШТС барьж эхэлсэн байна.
2-рт, ШТС барьж эхлэхдээ ч Хот төлөвлөлт, хөгжлийн газар/ХТХГ/-аас зөвшөөрлөө аваагүй байна.
3-рт, ШТС барихын тулд МХГ-аас зөвшөөрөл авсан байх ёстой ч мөн л аваагүй ийнхүү хууль зөрчжээ.
Дээр нь нэмээд өмнө нь Б гэх иргэнд олгосон байсан газрын тодорхой хэсэгт нь ШТС-аа барьж эхэлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.