СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2020 | 2020-10-16

УИХ-ын гишүүд ажлаа таслаад орон нутгийн сонгуульд явжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Өнөөдөр Төрийн ордон эзгүй байна. Учир нь УИХ-ын гишүүд ажлаа таслаад орон нутгийн сонгуульд явжээ. Албан бус мэдээллээр энэ долоо хоногт УИХ-ын чуулган ч хуралдахааргүй болсон байна.

 Уг нь энэ долоо хоногт хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэхээр товлосон байна. Тухайлбал,

·  Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 08 дугаар дүгнэлт;

·  Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төсөл,

·  Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УИХ дээр мэдээлэл хийхээр төлөвлөжээ.

Гэвч УИХ-ын гишүүд байхгүй, мөн Пүрэв гарагт орон нутгийн сонгуультай учир бүх нийтийн амралттай өдөр таарч байна. Тиймээс Баасан гарагт нь ч хуралдахгүй байхаар зохицуулсан гэх мэдэлэл байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.