СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2020 | 2020-10-19

LIVE: СБД-ийн ИТХ-ын сонгуулийн 1-р тойрогт нэр дэвшигч Б.Энхболд, Б.Энхбаяр нар иргэд сонгогчидтойгоо уулзав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

СБД-ийн ИТХ-ын сонгуулийн 1-р тойрогт нэр дэвшигч Б.Энхболд, Б.Энхбаяр нар иргэд сонгогчидтойгоо уулзлаа. 

Юуны түрүүнд 25,26-р байрны дунд байрлуулсан сендвичэн байшингийн асуудлыг иргэд хөндлөө. . Тус газрыг хашаалах гэж байхад нь иргэд хүчтэй эсэргүүцсэн учир буулт хийн больсон байна. Гэвч шөнийн 03 цагт, оршин суугчдыг унтаж байх хойгуур энэхүү байшинг тавьчихаад яваад өгчээ. 

СБД-ийн ИТХ-ын сонгуулийн 1-р тойрогт нэр дэвшигч Б.Энхболд: 

-Иргэн Ц.Баатаржавт цэцэрлэг, үйлчилгээний төв барих зориулалтаар энэхүү газрыг олгосон. Гэвч сураг байна. 

СБД-ийн ИТХ-ын сонгуулийн 1-р тойрогт нэр дэвшигч Б.Энхбаяр: 

-Иргэдийн зүгээс бидэнд нэг л зүйлийг төр засгийн чихэнд хүргэж өгөөч гэж хүсдэг. Тэр нь байгаа юмыг байгаа чигээр байлгаж өгөөч гэдэг. СБД-ийн 1-р хороо хотын төвд байрладаг, байшин барилга ихтэй, иргэдийн аялах, амрах талбайгүй учир энэхүү хүсэлтийг гаргадаг. 

СБД-ийн 1-р байрны 30 дугаар байртай залгаа ч бас л шүүх дээр хэрэг нь явж байгаа мэдээ байна. 

СБД-ийн ИТХ-ын сонгуулийн 1-р тойрогт нэр дэвшигч Б.Энхболд:

-Энэ газар одоо хувь хүний нэр дээ шилжсэн байна лээ. Нийслэлийн Засаг даргын шийдвэртэй газар учир НЗД өөрөө эрхийг нь цуцлах бүрэн боломжтой. 

Тус нь тус байрнуудын оршин суугчдын санааг зовоож байна. Шороогоо овоолоод орхисон, цахилгааны утас нь ил задгай гарсан нүхний хажуугаар хүүхдүүд зорчиж байгаа дүр зураг харагдав. 

СБД-ийн ИТХ-ын сонгуулийн 1-р тойрогт нэр дэвшигч Б.Энхбаяр:

-Энэхүү ажлыг үнэхээр хийх гээд байгаа бол хүн зоны хөл багатай, зун цагаар хийж болох байсан. Гэтэл саяхан эхэлсэн ч зарим ажлаа дуусгаагүй. Дуусгасан нэртэй ч шороогоо овоолоод орхисон нь иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна. 

СБД-ийн ИТХ-ын сонгуулийн 1-р тойрогт нэр дэвшигч Б.Энхболд:

-Сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусах дөхөж байна. Иргэдийн зүгээс олон санал, гомдол ирж байна. Гол зүйл нь шинээр бүтээн байгуулах гэхээсээ байгаа юмыг хэвээр нь байлгаач гэж хүсэж байна. Энэ хүсэлтээ төр засгийн чихэнд хүргэж өгөхийг хүсэж бидэнд хандаж байна.

Иргэдэд амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх газар СБД-ийн 1-р хороонд хомс байна. Гэтэл тус хорооны нутаг дэвсгэрт ҮЦХ хамаардаг. гэж бид үзэж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.