СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-10-12

Б.Бат-Эрдэнэ: Махны ченжүүд кг тутамд 2200-3000 төгрөг нэмж борлуулж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Малын мах хэрэглэгчийн гар дээр ирэх хүртэл 5-6 шат дамжлагыг дамжиж, дамжлага тус бүрт 1 кг тутамд 500-аас 1000 төгрөгийн нэмэгдэлтэй хүрч  байна. Жишээлбэл, .

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ ямар учраас хэрэглэгчид өндөр үнэтэй мах идэж байгаа нь ченж нараас хамааралтай гэдгийг тайлбарласан юм. Тухайлбал,

  1. Малчид мал нядалгааны газар авчирч өгч байгаа
  2. Нядалгааны газраас ченжүүд автомашинаар бөөнөөр худалдаж авч байгаа
  3. Хүчит шонхор зах дээр байрлах автомашинтай ченжүүдэд зардаг
  4. Автомашинтай ченжүүд павильонууд худалддаг
  5. Павильоны худалдаачин жижиглэнгийн худалдаач нарт худалддаг
  6. Жижиглэн худалдаач нараас зах, худалдааны төвийнхөн авдаг
  7. Зах, худалдааны төвөөс хэрэглэгчийн гар дээр очдог

Нэг кг хонины мах 5000 төгрөгөөр нийлүүлэгдэж байгаа ч эцсийн хэрэглэгч дээр ирэхдээ энэ үнэ 8000 төгрөг болж байна. Энэ шударга явдал юм уу. Яагаад бид нар ченжүүдийн эсрэг арга хэмжээ авах гэхлээр эсэргүүцээд байгаа юм бэ. Шат тутамдаа машинаас машины хооронд ченжүүдийн гараар дамжин махны үнэ нэмэгдээд байна.

Монгол Улс албан бус тоогоор 100 сая толгой малтай мөртлөө өнөөдрийн байдлаар 8000-9000 мянган төгрөгөөр зарагдаж байна. Хэрэглэгч нэг кг махыг 5000 төгрөгөөр авах боломж байна. Энэ асуудалд төр ажиллана.

“Дун Фан интернейшнл” ХХК-ийн махны үйлдвэрийг шалгахад Баянхонгор аймгаас ирсэн 670 толгой ямааг хүлээн авч боловсруулж байсан ба . Дулааны аргаар мах боловсруулж байгаа үйлдвэрүүд хятад эзэдтэй байна. ШӨХТГ, МХГ, Цагдаагийн байгууллагаас 20 газарт хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн ч мэдээлэл алдагдан 18 газар гурван хоног хаагаад алга болсон. Энэ мэт асуудалд үргэлжлүүлэн хяналт шалгалтаа хийх болно” гэсэн юм.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
192.82.75.209

ёстой нөгөө цогц шийдэл худалдааны кластер гэдэг нь болчихсон юм биш үү ха ха хэ хэ. Энэхүү худалдааны кластерийг хуулиар зохицуулаад үнийн хөөсрөл дээр нь хяналт тавьж байвал.... Ченж нэртэй шулаач бизнесменүүдийн дураараа дургих байдалыг хяналтандаа оруулаа байхаа...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.