СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ардчилсан намын лидерүүд сонгуульд хуруугаа ч хөдөлгөөгүйн цаана

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хугацаа маргааш өндөрлөнө. Пүрэв гарагт буюу 15-нд намууд дүнгээ тавиулж, нийслэл, дүүрэг, аймаг, сумдын шинэ удирдлагууд тодорно.

. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байна гэж харж байна.

Эрх баригч МАН-ын нэр хүнд өндөр хэвээр байна. Ялангуяа, Ерөнхий сайд У.Хүрэлсхийн чансаа өссөөр байгаа цаг дор орон нутгийн сонгууль өрнөж байна. Мөн, .

Ирцийн босгогүй болгосон нь холыг харсан, хамгийн айхтар бодлогын нэг гэдэг нь сонгуулийн үр дүнгээс тодорхой харагдах болно. Сонголтгүй сонголт өгөхөөр Ардчилсан намыг голдуу дэмждэг 30-аас доош настнууд хойш суудаг ба МАН-ын “улаан фен” болсон настнууд болон дэмжигчид ургахын улаан нартай уралдан саналаа өгснөөр улс даяар улаарах нөхцөл бүрдэнэ гэж тооцсон нь зөв юм.

Телевизийн сурталчилгааны мэдээний өдөрт цацагдах нийт хэмжээг 5мин-аар тогтоосон нь нэг намд хоёрхон минут буюу шинэ намуудад, тэр дундаа ХҮН-д өөрсдийгөө сурталчлах ямар ч боломж олгосонгүй. Уламжлал ёсоор 22 цагт дуусдаг байсан санал хураалтыг хоёр цагаар нааш татсан нь ч басхүү сонгуулийг богино хугацаанд дуусгах төлөвлөгөөний нэг хэсэг юм.

Сөрөг хүчин болох Ардчилсан нам, тэр дундаа нь маш зөв тактик боллоо.

Гэвч Ардчилсан намын лидерүүд болох УИХ-д олон жил суусан, энэ намын нэрээр удаа дараа сайд дарга хийсэн хүмүүс энэ удаагийн орон нутгийн сонгуульд хуруугаа ч хөдөлгөхгүй байгааг бид бүхэн харж байна. Тэд намаа ялуулахын төлөө дуу хоолойгоо өргөсөнгүй. Тэд эс үйлдлээрээ намаа ялагдуулах нөхцөл байдал руу түлхэж байна. .

Ардчилсан намын лидерүүд эс үйлдлээрээ намын удирдлагыг гартаа авсан Ерөнхийлөгчийн эсрэг ажиллаад байна уу. Эсвэл Ардын намд худалдагдав уу. ...

Үүнд хэд хэдэн шалтгаан байна гэж таамаглаж байна. . Намын дарга байсан С.Эрдэнээр жишээлэхэд өглөөний мэнд мэдэх гэж жиргээнд орж ирж байгаа төдийгүй нүцгэн бүсгүйн зургийг ре хийхээс өөрөөр ган хийхээ болилоо. Осолдохгүй амьд байгаа бололтой. 

Хоёрт, . Иймдээ нэгэн цагт нухчин дарах ёстой гэж үзэж байсан МАХН болон ШИНЭН-тай нэг хөнжилд орсонд дургүйцлээ юу ч хэлэхгүй, юу ч хийхгүй буйгаараа илэрхийлж байна.

Уг нь Ардчилсан намын далбаан дор хүний зэрэгтэй яваа хүмүүс энэ намын төлөө ямар ч цаг үед туг нь болж мандаж явах учиртай. Үүгээрээ хэрэв Ардчилсан нам энэ удаагийн сонгуулиар ялагдвал ялагдлын шалтгааныг дээрх хүмүүсээс хайгаарай гэж хэлэх гэсэнгүй. .

Энэ бүхний эцэст Ардчилсан нам орон нутгийн сонгуульд ялагдвал ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхээ авахаас өгсүүлээд, сонгуулийн дүнд нөлөөлөх намын гишүүдийн дэмжлэг дутна гэж харж байна. байгааг бүгд харж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (17)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
185.220.101.15

Жанжаан, энэ муу урвагч нарыг буудчих уу

Зочин
4 жилийн өмнө
202.170.66.18

Хэрэггүй, сумны гарз

Зочин
4 жилийн өмнө
51.81.83.123

Ядаж нэгийг нь буудчих юм бол бусад шууд сурталчилгаанд пижигнээд орно

Zochin
4 жилийн өмнө
202.126.88.195

cetgel canaagar daitaj muhuuj bn MAH g ylaan tsami magtj bn

Ме
4 жилийн өмнө
192.82.77.163

МАНаа сонгоод л маллуулаад яваад бж дээ. Тавилан юм даа, ямар Ард түмэн бна, тийм л Төртэй бдаг.

Зочин
4 жилийн өмнө
66.181.191.164

Харамсалтай бна залуу насаа зориулсан үйл хэрэгээ өөрсдөө булшлаад байх юм

Хүн
4 жилийн өмнө
192.82.68.113

Идээд цадсан юм байлгүй ашгүй

Зочин
4 жилийн өмнө
150.129.140.19

Шоронд орсон гэмт хэрэгтнүүдээ Баттулгаараа өмөөрүүлэх байсан ч гэх шиг горьддог гарууд вэ. Харин ч өчнөөн жил торгоож, хөнгөн хэрэг өгүүлсэн гэж хардаж байгаа шүү! Ийм гэмт хэрэгтэн голдуу юмнуудад яаж хэн санал өгөх вэ дээ.

Зочин
4 жилийн өмнө
203.91.115.49

М Энхболд мөнгөөрөө худалдаад авцан байлаа

Иргэн
4 жилийн өмнө
202.55.188.81

Луйварчид сонгуульд оролцвол ард түмэн бүр их дургүйцэнэ шүү дээ! Чимээгүй байсан нь намдаа хэрэгтэй.

зочин
4 жилийн өмнө
202.9.47.0

Баттулга ерөнхийлөгч болсон тулдаа хэдэн улс төрд орсон луйварчдыг шоронд хийлээшдээ, баттулгыг эх орноо боддог сэтгэлтэйд нь дэмжих хэрэгтэй Монголын хэдэн үндэсний үйлдвэрийг тэр л авсан тулдаа одоо бид идэх талх хиамтай, эх орон хэдэн үйлдвэртэйгээ байна, элбэгээ ч юмуу сэтгэлгүй өөр 1 нөхөр авсан бол аль хэдийн тоног төхөөрөмжийг нь хятадру төмрийн хогонд ачуулчихсан бгаа, миеэ гарсан бол юу нь төмөр зам, юун 5 толгойн хувьцаа тараах, юун үндэсний үйлдвэрийн цогцолбор барих... Монголчууд бидний заяа ихээ гэдэг үнэн ажээ, тийм тулдаа бид Баттулгыг сонгожээ

Зочин
4 жилийн өмнө
103.10.22.42

Гашуун боловч үнэн бичжээ.АН-н туган дор баяжиж,завшиж явсан булайнууд шүү дээ.Ёстой буудах багадах бандилах ихдэх хүн хогууд юм. Ард түмнээс гуйх цаг та муусайнд ирэх вий

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.126

Тийм шд тэрмуу Сайханбилэгийн одоог ч хүртэл гарахгүй байна

Зочин
4 жилийн өмнө
103.10.22.42

Гашуун боловч үнэн бичжээ.АН-н туган дор баяжиж,завшиж явсан булайнууд шүү дээ.Ёстой буудах багадах бандилах ихдэх хүн хогууд юм. Ард түмнээс гуйх цаг та муусайнд ирэх вий

Баттулга
4 жилийн өмнө
202.55.188.40

Жонхуу зайл унаж далд орж байж энэ нам цэвэршинэ

БГД-ийн иргэн
4 жилийн өмнө
202.126.89.128

Яагаад худлаа юм бичээд байдаг юм бэ?! Манай БГД-ийн АН-ын сонгуулийг С.Эрдэнэ, С.Одонтуяа 2- удирдан зохион байгуулсан! Хүч тэнцвэргүй тулаанд дүүргийн АН-аа ялагдуулалгүй авч гарсан хүн нь яалт я үгүй Эрдэнээ шүү! Хүн гүтгэхээ болиорой новшнуудаа?!!

Зочин
4 жилийн өмнө
202.126.89.108

Хэн ч хүлээж авахаа больсон хэдэн тэнэгтэй тэнэг гүй Монголын ардчилал явдгаараа л явна. Энэ хүмүүс ардчиллыг эхлүүлсэн нь үнэн, бас унагасан нь үнэн. Түүх цаг хугацаа шүүх биз ээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.