СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-10-12

"Хөсөг трейд”-ийн байранд Автотээврийн үндэсний төвийн үйлчилгээ үзүүлэхгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Төрийн үйлчилгээг цахим болгосноор цаг хэмнэх, хүнээс хараат бус, авлигаас ангид байх гээд олон давуу талтай. Харин цахим хэлбэрийг дэмжихгүй монополь байдлаа ашиглаж хэрэглэгчдэд хүндрэл учруулдаг хувийн хэвшил байх ёсгүй. Үүний нэгэн жишээ нь  “Хөсөг Трейд” ХК нь өөрийн байранд байрлах Автотээврийн үндэсний төвийн болон төрийн бусад цахим үйлчилгээ, даатгалын үйлчилгээ үзүүлэгч аж ахуй эрхлэгчид, иргэдэд хүндрэл учруулж байгаа тухай ШӨХТГ-т гомдол ирүүлсэн. .

Тиймээс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Цахим хөгжлийн үндэсний хороо, Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төвтэй хамтран “Хөсөг Трейд” ХК-ийн байранд байрлах Авто тээврийн үндэсний төвийн төрийн үйлчилгээг “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-д шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ мэт монополь байдлаа ашиглан  иргэд, аж ахуй нэгжид хүндрэл учруулдаг, хувийн хэвшлийн компанид хяналт тавьж хэрэглэгчийн эрх ашгийг ханган ажиллах нь бидний үүрэг юм. Авто тээврийн үндэсний төв санаачлан энэ зөрчилд шуурхай хамтран ажилласнаар автотээврийн хэрэгсэлтэй холбоотой төрийн үйлчилгээг цахимаар түргэн шуурхай, цаг алдалгүй авах боломж бүрдэж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.