ЭМЯ-наас коронавирусийн халдварын сүүлийн үеийн мэдээллийг өгч байна. Сүүлийн гурван хоногт 2027 хүнд шинжилгээ хийхэд 2024 иргэнээс халдвар илрээгүй гурван хүнээс коронавирус илэрсэн.
Манай улсад коронавирусийн зөөвөрлөгдөн батлагдсан тохиолдол 318 болж, 310 иргэн эдгэрч эдгэрэлт 97.5 хувьтай байгаа юм. Түүнчлэн наймдугаар сарын 30-нд Нурсултанаас ирсэн 60 настай эмэгтэй, есдүгээр сарын 2-нд Сиатлаас ирсэн 81 настай эмэгтэйгээс коронавирус илэрч эмчилгээ хийлгэн өнөөдөр эдгэрч эмнэлгээс гарлаа гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү дурдлаа.
ХӨСҮТ-д найман иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд таван иргэний биеийн байдал хөнгөн, гурван иргэний биеийн байдал хүндэвтэр байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.