СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2020-10-12

БШУЯ: Монголын түүхийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасаагүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Монгол Улсын их, дээд сургуульд элссэн оюутнууд нэгдүгээр дамжаандаа Иргэний боловсрол, хүмүүнлэг, нийгмийн ухааны зарим хичээлийг олон кредитээр давтан үздэг.

Сурагчдын ЕБС-даа тасралтгүй үздэг иргэний боловсрол, хүмүүнлэг, нийгмийн ухааны зарим хичээлийг 12 дугаар ангид нь кредитийн системд шилжүүлэх ажлыг Боловсролын хүрээлэнгийн оролцоотой эрдэмтэн судлаачдыг хамруулсан судалгааны үндсэн дээр шийдвэрлэхээр ажиллаж байна. Ингэснээр ерөнхий боловсролын сургууль, дээд боловсролын сургалтын байгууллагын залгамж, уялдаа холбоо оновчтой болно.

Энэ нь гэж БШУЯ тайлбарлалаа. 

Салбарын яам монгол хүүхдийг сургуулийн өмнөх болон бага, суурь боловсролоор монгол хүн болгон төлөвшүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн ахлах болон дээд боловсролоор дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, өрсөлдөх монгол иргэнийг бэлтгэх зорилгоор бүх шатны сургалтын хөтөлбөр, агуулгаа сайжруулах бодлогыг баримталж байна.

Энэ нь Монгол Улсын Их Хурлаас 2015 онд баталсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”, 2020 онд баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжинэ.

Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, багачуудаа монгол хүн болгон төлөвшүүлэх, эх оронч үзлээр хүмүүжүүлэх, бичиг, соёл, түүхээ өвлүүлэх чиглэлээр хийж буй болж байна.

Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хэрэгжүүлэх нь Монгол Улсын Засгийн газар, түүний дотор БШУЯ-ны үүрэг бөгөөд Монголын түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлалыг өвлүүлэх, сурган хүмүүжүүлэх чиглэлд онцгой анхаарч, дараах тогтоол, шийдвэрийг гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Жишээ нь:

• Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, уг хөтөлбөр нь Монгол Улсын язгуур эрх ашгийг бодлогын бүх түвшинд эн тэргүүнд тавих, монгол хүний хөгжил, эх оронч ухамсар, хандлага, монгол ахуй, өв соёл, зан заншлыг сурталчлах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, чанарыг дээшлүүлэх суурь үндэс болно гэж заасан. Хөтөлбөрийг БШУЯ, БХЯ хамтран 2020-2024 онд хэрэгжүүлж байна.

• Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг батлав. Үндэсний хөтөлбөрийн зорилго нь 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжихэд монгол бичгийн сургалт, судалгаа, хэрэглээний орчныг бүрдүүлж, бэлтгэлийг бүрэн хангахад оршино. Хөтөлбөр 2019-2024 онд хэрэгжинэ.

•  Сайдын 2020 оны А/390 дүгээр тогтоолоор “Иргэний ёс зүйн боловсрол” сургалтын хөтөлбөрийг баталж, 1-12 дугаар ангид заавал судлуулахаар шийдвэрлэсэн. Мөн 1-5 дугаар ангийн сурах бичгийг шинээр зохиолгож, “Монгол ёс, хүмүүжил” нэртэйгээр хэвлүүлэн сургалтад ашиглаж байна.

• Сайдын 2020 оны А/144 тоот тушаалаар батлагдсан “Монгол хэлний сургалтын талаар баримтлах бодлого”-д монгол хэлний сургалтын талаар авах арга хэмжээний тухай дэлгэрэнгүй тусгасан.

• Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны “Нийтлэг шаардлага батлах тухай” А/174 дүгээр тушаалаар ерөнхий суурь хичээлийн чиглэлийг баталсан. Үүнд иргэний боловсролын агуулгыг чиглэлд монголын түүх, соёл, улс төр, эдийн засаг, эрх зүй, хүний үндсэн эрх, хувь хүний төлөвшил, хөгжлийн талаар суралцах, багаар ажиллах ур чадварыг хөгжүүлэхээр заасан.

Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны “Хичээлийн жагсаалт батлах тухай” А/285 дугаар тушаалаар бакалаврын хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөний ерөнхий суурь чиглэлд Эдгээр хичээлүүд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх их, дээд сургууль, коллежид судлагдаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.