Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд Булган аймагт ажиллажээ.
Энэ үеэрээ Булган сумын Ерөнхий боловсролын лаборатори “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулиар зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан байна.
Тус цогцолбор сургуульд олимпын наадмын анхны алтан медальт, Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаяр суралцан төгсөж байжээ.
2020-2021 оны хичээлийн жилд тус сургууль нь 1360 суралцагч, 103 багш, ажилтантайгаар сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тус сургуулийн музей, бөхийн танхим, олимпын аваргын суралцан төгссөн анги танхим, спорт заалаар зочиллоо. Бөхийн танхимд 6-18 насны 20 гаруй хүүхэд жүдо, үндэсний бөхөөр хичээллэж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Булган аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг 208 ээжид “Эхийн алдар” одон гардуулсан байна.
Булган аймгаас энэ жил “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 22, Хоёрдугаар зэргийн одонг 186 ээж тус тус хүртлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.