БНСУ бол ЗХУ-ын үед зөвшөөрөл авалгүй дипломат харилцаа тогтоосон анхны улс юм. Монгол, БНСУ-ууд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд коронавируст цар тахалтай холбогдуулан ойн арга хэмжээнүүдийг энэ сарыг хүртэл хойшлуулаад байсан юм. Одоогоор БНСУ-д манай улсын 48,000 иргэн ажиллаж амьдран, жилдээ 100 сая ам.долларын хөрөнгийг эх орондоо татаж байгаа ажээ. Хоёр улс стратегийн түншлэлд хүрвэл визийг чөлөөлөх, худалдааны харилцаагаа сайжруулах олон боломжууд харагдаж байгаа гэдгийг ШУА-ийн ОУХ-ны хүрээлэнгийн судлаач, доктор И.Энхболд "Дэлхий Монголд" ярилцлагын цагаар ярилаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.