СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2020-10-09

ВИДЕО: Ж.Батсуурь: Монгол улс ойрын хэдэн арван жилдээ усны нөөцтэй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Монгол Улсад Нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөний 89 жилийн ойг тохиолдуулан “ Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны өдөр” нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Өдөрлөгийг “ Хэрэглэгчээ дээдэлье” уриа нь доор орон даяар тэмдэглэн өнгөрүүлсэн байна.

Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны өдөрлөгийн арга хэмжээг ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын үйл ажиллагааг хэрэглэгчдэд таниулах зорилгоор зохион байгуулж байна.

Манай орны нийт ус ашиглалт, усны хэрэглээ жилд 500 сая шоо метр байна. Нийт хүн амын 30.5 хувь нь төвлөрсөн ус түгээгүүрийн сүлжээнээс, 35.8 хувь нь зөөврийн ус тээврийн үйлчилгээнээс, 24.6 хувь нь ус түгээх байр, худгаас, 9.1 хувь нь булаг, шанд, гол горхиноос усаа авч хэрэглэж байна.

Усны хэрэглээний түвшин нь харилцан адилгүй бөгөөд. Ус ашиглалтын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны өдөр нээлттэй өдөрлөгийг аймаг, сумын төвд мөн адил зохион байгуулсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.