СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2020-10-09

ВИДЕО: Угаарын хийнд хордож иргэд амь насаараа хохирсоор байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан угаарын хийнд хордож амь насаа алдах иргэдийн тоо өссөөр байна. Сүүлийн долоо хоногт гурван иргэн угаарын хийнд өртөж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Уг хэргийг тодруулахад өрхөө бүтээн яндангаа авсан байдалтай байжээ.

Талийгаач 59 настай иргэн О нь найман настай зээ хүүгээ ажлын таван өдөр хардаг байжээ. Талийгаач хүү хоёр ихэр дүүтэй байсан бөгөөд ээж нь дүү нараа хардаг аав нь хөдөө ажилдаг байсан байна. гэдгээ илэрхийлж байв.

Өвлийн жиндүүхэн сарууд эхлээгүй байхад угаарын хийнд хордсон гэх дуудлага тасрахгүй байгаа нь цаашид ямар дүр зураг хүлээж байгаад түгших хүмүүс олон байна. байдаг.

Харин энэ оны аравдугаар сарын 1-ны байдлаар өдөрт 20 хүн угаартсан гэх дуудлага өгчээ. Энэ жилийн хувьд урьдчилан сэргийлж хотын хэмжээнд өрх бүрд 200 мянган угаар мэдрэгчийг үнэгүй тараасан ч иргэд зааврын дагуу зөв ажиллуулахгүйгээс өөрийгөө болон гэр бүлийнхний амь насыг эрсдэлд оруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.