СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНАСАУ түүхэндээ байгаагүй цэргийн жагсаал хийнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрчдийн нам үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой энэ сарын 10-ны өдөр буюу маргааш бямба гарагт тохиох гэж байна. Ойн баярыг угтаж  тус улсын түүхэнд байгаагүй томоохон хэмжээний цэргийн жагсаалыг зохион байгуулахаар төлөвлөсөн гэж олон улсын шинжээчид таамаглаж байгаа юм.

Удирдагч Ким Жон Ун 2018 онд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсанаасаа хойш цэргийн жагсаалд цөмийн хүчин чадалтай зэр зэвсэг, техникийг харуулаагүй. Тэгвэл тэдний хоёр дахь удаагийн уулзалт бүтэлгүйтсэнээс хойш харилцаа хурцдаж, энэ жилийн баярын жагсаалд олон шинэ төрлийн цөмийн пуужин, зэр зэвсэг дэлгэн харуулна гэж судлаач шинжээчид таамаглаж байна.

Тэдний араас танк, хүнд зэвсэг техникүүд дагалдсан байна. Ким Жон Ун Вашингтонд гэнэтийн бэлэг барихын тулд шинээр үйлдвэрлэсэн холын зайн тусгалтай буюу Солонгосын хойгоос Америкийн нутаг дэвсгэрт тусах хүчин чадалтай пуужингуудыг танилцуулж магадгүй юм.

Зарим шинжээчид Ким олон улсын хориг арга хэмжээнд дарагдсан ч дэлхий дээрх хамгийн хүчтэй зэвсгийг үйлдвэрлэсэн гэдгээ харуулах том боломж гэж үзэж байна. 2019-2020 онд шилжих шинэ жилийн баярын мэндчилгээндээ удирдагч Ким цоо шинэ стратегийн зэвсгийг танилцуулна хэмээн мэдэгдсэн.

Гэвч Ким цөмийн зэвсэг танилцуулснаар АНУ-тай яриа хэлэлцээрт хүрэх боломжоо бүрмөсөн алдаж магадгүй гэдгийг шинжээчид сэрэмжлүүлжээ. Нөгөө талаар эрх баригч намын ойн баяраар цэргийн жагсаал хийх нь ховор тохиолддог байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.