Мексик улсын Батлан хамгаалах яамнаас хагас тн орчим хууль бус мансууруулах бодис тээвэрлэж явсан жижиг онгоцыг илрүүлсэн боловч осолдож сүйрсэн талаар мэдээлжээ.
Армийн нисдэг тэргүүд Мексикийн агаарын орон зайд их хэмжээний мансууруулах бодис тээвэрлэж буй үл мэдэгдэх биетийг илрүүлж араас нь мөшгижээ. Мансууруулах бодис тээвэрлэж байсан онгоц хэдэн зуун км хөөгдөж зугтсаны дараа шатахуун нь дуусч Куэрэтаро хотын Ботижад осолджээ. Онгоцон дотор байсан хоёр хүн ослын газарт нас барсан байна.
Уг осол гарахаас хоёр долоо хоногийн өмнө Мексикт арилжааны нисэх онгоц хулгайлагдаж Гватемалын ширэнгэн ойд нууц нислэгийн зурвасын ойролцоо осолдсон хэрэг гарсан юм. Осол гарсан газрын ойролцоогоос хууль бус мансууруулах бодис, зэр зэвсэг илэрчээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.