Баянзүрх нэгдсэн эмнэлэгт Мэс засал, гэмтлийн тасаг шинээр нээгдлээ. Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартын дагуу иж бүрэн тохижуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан тус тасаг нь хагалгааны вакумжуулсан хоёр өрөө, мэс заслын 20 ортой бөгөөд нийт 32 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллах юм байна.
Баянзүрх дүүргийн 361.689 хүн амд үйлчилдэг тус эмнэлэгт Мэс засал, гэмтлийн тасаг нээгдсэнээр иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэхийн зэрэгцээ мэс засал, гэмтлийн тусламж үйлчилгээг тодорхой үе шаттайгаар үзүүлэх юм.
Мөн улсын хэмжээнд тусламж, үйлчилгээ үзүүлдэг лавлагаа шатлалын эмнэлгүүдийн төвлөрөл, хүлээгдэл, чирэгдлийг бууруулах чухал ач холбогдолтой ажээ.
2016 онд дүүргийн эмнэлгүүд зөвхөн Хүүхэд, Дотор, Мэдрэлийн тасгуудтай байсан бол, өдгөө Мэс засал, гэмтлийн болон Гемодиализ, Хавдрын хими эмчилгээ, Хөнгөвчлөх, Харвалт шигдээсийн тасаг, нэгжүүдийг байгуулаад байна.
Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт нээгдсэн Мэс засал, гэмтлийн тасгийг цаашид Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлэгт нээхээр төлөвлөжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.