СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-10-09

Эмнэлгийн орчинд коронавирусийн халдвар шал, угаалтуурын цэгээс илэрчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

ЭМЯ-наас олон улсад коронавирусийн халдвар талаарх судалгаа шинжилгээг танилцуулдаг билээ. Хамгийн сүүлд хийгдсэн дараах судалгааг танилцуулав.

  • Шинэ Зеландын судлаачид хүн нүүрэндээ хэдэн удаа хүрдэг талаар системчилсэн судалгаа хийжээ. . Коронавирусийн халдвар нь агаар дуслын замаас гадна нүд, ам, хамарт хүрэх үед халдварлах боломжтой тул амны хаалт зүүхээс гадна олон нийтийн газраар явах үедээ нүүрэндээ хүрэхгүй байхыг анхааруулав.
  • Итали улсад коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийн хэвтэн эмчлүүлж буй эмнэлгийн орчинд судалгаа хийжээ.

Эмнэлэгт ариутгал хийснээс долоон цагийн дараа өвчтөний өрөөний дөрвөн цэг, өрөөнөөс гадуурх эмнэлгийн зургаан цэгээс гадаргуун арчдас авч коронавирус илрэх эсэхийг шалгасан байна. Эдгээр цэгүүдээс шалны хоёр цэг, угаалтуурын нэг цэгээс коронавирус илэрсэн байна.

Судлаачид эмнэлгийн ариутгал, халдварыг тогтмол хийж байгаа тул бага илэрсэн гэж үзжээ.

  • Швед, Канад, Их Британи, Нигер улсын эрдэмтэд 194 орны мэдээлэлд дүн шинжилгээ хийн нас баралтын түвшин эмчилгээний зардалтай хамаатай байгаа эсэхийг судалжээ. . Коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдээс гарч байгаа зардал бага орлоготой орнуудад 38 ам.доллар, дунд орлоготой орнуудад 207 ам.доллар, өндөр орлоготой орнуудад 698 ам.доллар байна. Иймд төрийн бодлогоор эмчилгээний зардлыг бууруулах ёстой гэж үзжээ.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.