Тагнуулын ерөнхий газрын дарга асан Д.Гэрэл, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнасан гэх асуудалтай холбоотойгоор нийтлэлч У.Оргилмааг Авлигатай тэмцэх газраас дуудан байцаалт авсан хэмээн тэрбээр хэвлэлд ярилцлага өгсөн. Түүний хувьд Хууль зүйн сайд Х.Нямбаатар ЗГХЭГ-ын дарга ЛОюун-Эрдэнэ нар байцаалтад нөлөөлж байна гэж үзсэн. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатараас тодрууллаа.
Хууль зүйн сайд Х.Нямбаатар:
-Хэн нэгэн хүнийг АТГ, Цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн өргөдөл байхгүй.
Миний ярьсан зарчим бол Үндэсний аюулгүй байдлыг сахин хангах чиг үүрэгтэй Тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажлын зардлаар хэн нэгэн улс төрчдийг “матарлах”, "гутаан доромжлох" чиглэлтэй захиалгат сэтгүүл зүй байж болохгүй. Тиймээс энэ асуудлаар холбогдох хууль хяналтын байгууллага хяналт шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Нэр, ус зарлахыг хориглосон.
Тэрнээс бол У.Оргилмаагийн талаар өргөдөл гомдол өгөөгүй. Харин өөрөө миний нэрийг бариад үнэн, худал нь мэдэгдэхгүй зүйл ярьж хэлдэг. Тэглээ ч Хууль зүйн сайд хууль хүчний байгууллад нөлөөлдөггүй хэмээв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Оука нямбаатар эднүүс жижиг юман дээр л тонгоруулах улс даа