АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долоо хоног гаруйн өмнө коронавирусээр халдварлаж эмнэлэгт хүргэгдсэн билээ. Эмнэлэгт ердөө гурав хоноод гарсан түүнийг олон нийтийн дунд ороход аюулгүй болсон ба маргааш буюу бямба гарагт Флоридад болох арга хэмжээнд оролцож дэмжигчидтэйгээ уулзахад бэлэн гэж мэдэгдсэн байна.
Дональд Трамп Ковид-19-ийн эсрэг эмчилгээгээ дуусгасан бөгөөд эмчилгээ маш үр дүнтэй болсон гэж түүний хувийн эмч Шон Конли мэдэгджээ. Тиймээс өнөөдөр коронавирусийн шинжилгээ өгч амралтын өдрүүдэд сонгуулийн өмнөх кампанит ажлын сурталчилгаандаа биечлэн оролцоно гэв.
Энэ сарын 15-ны өдөр буюу ирэх долоо хоногийн пүрэв гарагт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хоёр дахиа халз мэтгэлцэнэ. Майамид болохоор төлөвлөгдсөн халз мэтгэлцээнийг аюулгүй байдлын үүднээс нэр дэвшигчдийг өөр өөр газарт байрлуулан явуулахаар ярилцаж эхэлсэн талаар Ерөнхийлөгчийн хэлэлцүүлгийн хорооноос мэдээлжээ.
Харин АН-ын нэр дэвшигч Жо Байден хоёр дахь хэлэлцүүлгийг алхсахад цааргалах зүйлгүй гэдгээ хэлсэн юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.