"Сүүдэр бүү тусга" аяны хүрээнд хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудлаар төрөөс хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулах хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байгаа. Уг хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн БОАЖ-ын сайд Д.Сарангэрэлээс дараах тодруулгыг авлаа.
Тэрбээр “Өнөөдрийн энэ хэлэлцүүлэгт бүх түвшний оролцоо хангагдаж байна. Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд, төрийн болон төрийн бус байгууллага, хууль хяналтын байгууллагуудын бүх төлөөлөл оролцлоо. Үнэндээ ярьж хэлж байгаа зүйлс нэг, ижил хүсэл сонирхолтой байгаа атлаа өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа уялдуулж чадаагүй байна. Хүний нөөц, санхүүжилтийн тал дээр нэгдмэл болох шаардлага тулгараад байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тодорхой үр дүнд хүрэхэд нэгдсэн нэг төлөвлөгөө гаргаж, ямар үр дүнд хүрэх юм бэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй.
Ингээд дараах шийдвэрийг талууд гаргасан. Үүнд:
Хүүхэд хамгааллын чиглэлд төсөвлөсөн төсвийг танахгүй ч хүчирхийллийг бууруулахын тулд төсвийг нэмэх хэрэгтэй" гэсэн юм. Ирэх жил найман тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.