ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр " Аравдугаар сарын 7,8 нд нийт 1,248 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна” гэсэн юм.
Монгол Улсад шинэ коронавирүст халдварын нийт 315 тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд харьцуулахад 0.9 байна. Халдвар авсан 308 иргэн эдгэрч эдгэрэлт 98 хувьтай байгаа юм. Өнөөдрийн байдлаар халдвар авсан 295 хүн гэрийн ажиглалтаас гарсан бол гурван иргэн гэрийн, 10 иргэн сувиллын ажиглалтад байна. ХӨСҮТ-д долоон хүн эмчлүүлж байгаагас нэг иргэний биеийн байдал хүнд байна.
Батлагдсан тохиолдлууд бүгд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Нийт тохиолдлын 66.8 хувь нь эрэгтэй, 33.2 хувь нь эмэгтэйчүүд байгаа ба 2.9 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд, 20.4 хувь нь өсвөр насныхан, 76.7 хувь нь 20-иoc дээш насныхан эзэлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.