СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-10-09

"Үдийн цай" илчлэгийн стандартдаа хүрэхгүй байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хувийн болон төрийн өмчийн 148 сургуулийн үдийн цай хэрэгжүүлдэг 110 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийжээ. Хоолноос 450 арчдас, уснаас 75, хүнсний бүтээгдэхүүнээс 30-ыг авч шинжилсэн. Хяналт шалгалтын явцад зөрчилтэй байсан 35 ААН-д 15 сая төгрөгийн торгууль ногдуулсан.

Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын дарга М.Цэнд-Аюуш “. Нийслэлийн ЕБС-иудын 42,7 хувь нь, төрийн өмчийн сургуулийн 62 хувь нь зориулалтын бус цайны газартай байна” гэсэн юм.

Энэ байдал өнгөрсөн удаагийн хяналт шалгалтын үеэр илэрч байсан ч зөрчлөө арилгаагүй байна. Үдийн цайг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх ёстой байдаг. Гэтэл 37,9 хувь нь зориулалтын бус тээврийн хэрэгслээр зөөвөрлөж байна.

ЕБС-иудын ойролцоо худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн зарж байсан зөрчилтэй зургаан газар байна. Үүнд 25 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хориглосон байдаг.

Энгийн нүүрс ус ихээр агуулсан, чихрийн агууламж ихтэй шоколад, хийжүүлсэн ундаа, сироп, бохь, түргэн муудах хүнс гэх мэт ордог. Өөрөөр хэлбэл байгалийн бус гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглодог.

 Мөн хүүхдийн үдийн цайг өгөх хоолны температурын стандарт гэж бий..

НМХГ-аас төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус шалгалтыг жилдээ 3-4 удаа хийдэг. Үдийн цай хийдэг аж ахуйн нэгжүүд дотоод хяналт шалгалтыг мөрдөж ажиллахгүй цаашлаад хяналтын зөвлөл хяналт тавьж ажиллахгүй байгаа нь дээрх зөрчлүүд давтагдан гарсаар байгаагийн илрэл хэмээв.

Үдийн цай хөтөлбөр нь 6-9 насны хүүхдэд олгогддог бөгөөд энэ насны хүүхдийн хоногт авах илчлэгийн хэмжээ 1700-1900 ккал байж, хүүхдийн өсөлт хөгжил хэвийн явагдана гэж үздэг.

Харин . Иймд гарсан зөрчлийг арилгуулахаар шаардлага тавьж 14 хоногийн дараа эргэн шалгахаар болжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.