ОХУ-ын зэвсэгт хүчин өнгөрөгч аравдугаар сарын 7-нд тохиосон Ерөнхийлөгч Владимир Путины 68 насны төрсөн өдөрт зориулан "Циркон" нэртэй дуунаас хэт хурдан далавчит пуужингийн туршилтыг Цагаан тэнгист амжилттай хийж гүйцэтгэсэн байна.
Тус улсын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов "Циркон"-ыг байгаа алдалгүй онож, амжилттай устгасан хэмээн Ерөнхийлөгч Путинд илтгэжээ. Тэрээр "Өчигдөр өглөөний 07:15 цагт туршилтын нислэг хийж байсан "Циркон" дуунаас хэт хурдан далавчит пуужин анх удаа далайн байг онож, устгалаа. Хөөрөлт болон харвалт амжилттай болж өнгөрсөн" гэсэн юм.
Цагаан тэнгис дэх "Адмирал Горшков" байлдааны хөлгөөс харвасан "Циркон" пуужинг Баренцын тэнгис дэх 450 км-ийн зайтай бай руу онилсон байна. Пуужин 28 км-ийн өндөрт хүрч, 4.5 минутын турш ниссэн бөгөөд энэ үеэрээ дууны хурднаас 8 дахин их хурдад хүрчээ.
"Циркон" хөтөлбөр 2011 онд эхэлж, 2015 оноос туршилтын идэвхтэй үе шатанд орсон юм. Ерөнхийлөгч Путин энэхүү пуужинг дууны хурднаас 9 дахин их хурдалж, 1,000 км-ээс хол зайд буй газрын болон усан доорх объектуудад хүрэх чадвартай гэж мэдэгдэж байсан билээ.
Уг пуужингийн туршилтууд дууссаны дараа "Циркон"-ыг шумбагч онгоц болон усан онгоцнуудад байрлуулж болно гэж Герасимов мэдэгдсэн хэдий ч хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байгаа юм.
Эх сурвалж: The Moscow Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.