СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

2021 онд 150 сая иргэн хэт ядуу давхаргад багтана

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Дэлхийн хүн амын хэт ядуу иргэдийн тоо 1990-ээд оны үеэс хойш тогтмол буурсан үзүүлэлттэй байсан ч Ковид-19 цар тахал гарснаас хойш эргэн нэмэгдэж эхэлснийг Дэлхийн банк мэдээлжээ. Өнгөрсөн 20 гаруй жилийн турш анх удаа хэт ядуу хүн амын тоо нэмэгдэж буй график үзүүлэлтийг харуулсан байна.

Дэлхийн банкны тооцоолсноор 115 сая хүн хэт ядуу бүлэгт хамрагдаж байгаа бол 2021 он гэхэд ковид-ын нөлөөгөөр 150 сая болж нэмэгдэнэ гэдгийг анхаарууллаа. Хэт ядуу бүлэгт өдөрт 1,9 ам.доллараас бага өртгөөр амьжиргаагаа залгуулдаг иргэд багтдаг байна.

Хэрэв цар тахал дэлхий дахинд тархаагүй байсан бол 2020 онд хэт ядуу иргэд 7,9 хувиар буурах үзүүлэлтийг харуулж байжээ. Гэвч коронавирусийн хөл хорио дэлхийн хүн амын 9,4 хувьд нь хүчтэй нөлөөлсөн байна.

Нөгөө талаар ядуу буурай иргэдийн тоо өсч байгаа ч тэрбумтнуудын ашиг орлого огцом нэмэгдсэн судалгааг долоо хоногийн эхэнд танилцуулсан билээ. Тэр дундаа технологи, аж үйлдвэрийн салбарын гүйцэтгэх захирлуудын хөрөнгө хэдэн арван тэрбумаар нэмэгдэж байгаа юм. Швейцарийн UBS банкны судалгаагаар энэ жилийн 4-7 дугаар саруудад дэлхийн тэрбумтнуудын хөрөнгө 27,5 хувиар өсч нийт хөрөнгийн хэмжээ нь 10,2 их наяд ам.доллараар үнэлэгдэж байна.

. Харамсалтай нь энэ тоо баримт өөрчлөгдөж байна.

Түүнчлэн Дэлхийн банкны хийсэн судалгаанд ядуурлын түвшин өндөр улс орнуудад хэт ядуу иргэд илүүтэй нэмэгдэж байна. Дундаж орлоготой улс орнуудад нийт ядуусын 82 хувь нь багтжээ.

Тус банкны группын Ерөнхийлөгч Дэвид Малпасс хүн амын 1,4 хувь нь хэт ядуу иргэдийн давхаргад шинээр нэмэгдэнэ гэжээ. Тиймээс улс орнууд бүгд эдийн засгийн огцом өөрчлөлт, уналтад бэлтгэлтэй байх шаардлагатай. Дэвид Малпасс Дэлхийн банкны зүгээс хөгжиж буй орнуудад эдийн засгийн хүнд үед дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдгээ амлалаа. Тус банк 100 гаруй ядуу буурай улс оронд 160 тэрбум ам.долларын бага хүүтэй зээл олгохоор төлөвлөөд байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.