АН алдсан цаг хугацаагаа нөхөж, Нийслэлийн хөгжлийн гацааг гаргаж, гарцыг нээхийн тулд Нийслэлийн АН-ыг Д.Пүрэвдаваад хариуцуулаад байгаа. Тиймээс ч НИТХ-ын сонгуулийн сурталчилгааны энэ үеэр МАН-ын зүгээс түүнийг харлуулахын тулд бүхий л тактикаа боловсруулж, бохир улстөрийн тоглолтоо эхлүүлээд байна.
Арга ч үгүй биз. МАН-ынханы хувьд Д.Пүрэвдаваа бол айдас. Харин иргэдийн хувьд НИТХ-д байх ёстой, дүүргийнхээ төлөө хийсэн ажилтай, хийх зорилго, төлөвлөгөөтэй нэгэн. Түүнийг МАН-ын залуустай адил ах нарынхаа цүнхийг барьж, ултсөрд өөрийгөө гаргаж ирж, таниулсан гэвэл эндүүрэл.
Д.Пүрэвдаваа 2000 онд АН сонгуульд ялагдаж, хэцүүхэн болчихсон 2001 онд тус намд элсэж байжээ. Нам нь түүнийг элссэнээс хойш 2004, 2008 онд ч ялагдал хүлээж, эгээ л намд элсэх байтугай гишүүд нь ч нэр дэвшихээс айдаг, эмээдэг үе болсон байсныг олон нийт мэдэж буй биз ээ. Тэр л үед нүүрээ буруулалгүй ажилласаар, анхан шатнаас нь зүтгэсээр ирсэн нь өнөөдөр Д.Пүрэвдаваа намынхандаа үнэлэгдэхийн зэрэгцээ өрсөлдөгчдийнхөө айдас нь болоод байгаа хэрэг.
Тэр 2001 онд АН-ын гишүүн болсноос хойш яс гүрийсээр 2012 онд ялалт байгуулахад ч намтайгаа л хамт байсан. Ёстой л “эр хүн туг барина, тугал ч хариулна” гэгчээр ялагдал, ялалтын үед хамт байсан гэсэн үг. Ардчиллыг цус гаргалгүй цогцлоосон гэгдэж, гайхагддаг Монгол Улсын нийслэлийн иргэд нь идэх хоолгүй хонох нь энүүхэнд, эртлэн гараад ч ажил, хичээлээсээ хоцордог, амьдралын ихэнх цагаа автобус, машинд өнгөрөөдөг, алхаж яваад л амиа алдчихдаг хэмжээнд хүрчихлээ.
Ах намын гишүүдэд УИХ, НИТХ-ын эрхийг атгуулсан дөрвөн жилийн хугацаанд улсынх нь өр нэмэгдэж, нийслэлийнх нь иргэдийн амьдрал, аюулгүй орчин улам бүр дордсоор ирсэн. Тиймээс л АН-ынхан намаа, дүүргээ, хотоо мэддэг, сэтгэлтэй, зүтгэлтэй хүндээ Нийслэлийн АН-аа хариуцуулсан. Нам нь түүнд итгэсэн шиг нийслэлчүүд түүнд одоо боломжийг олгох үлджээ.Учир нь Д.Пүрэвдаваа өмнө нь Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байх үедээ чамгүй ажил хийж, хэрэгжүүлсэн нь өдгөө ч хэвээр. Түүний үед тус дүүрэгт цэцэрлэг гэдэг нүдний гэм байсан.
Тиймээс хямд өртгөөр, шаардлагатай байрлалд цэцэрлэг барих ажлыг эхлүүлж байв. Тухайн үед дүүрэгт цэцэрлэг барих газаргүй шахам байсан учраас зарим хүн түүний санаачилгыг гайхдаг байж. Гэвч иргэдийн ая тухын төлөө, хүүхэд, хөгшдийн сайн сайхны төлөө аливааг эхлүүлж, бас дуусгах нь түүний зарчим. Тэр ч утгаараа Д.Пүрэвдаваа зарим газарт нь зориуд газар чөлөөлөлт хийж цэцэрлэгүүд бариулсан байдаг. Бүр бусад байгууллага нэг цэцэрлэгийг ойролцоогоор 1.5 тэрбум төгрөгөөр барьж байхад өнөөх “хэнхэг” Баянзүрх дүүрэгтээ нэг тэрбум төгрөгөөр цэцэрлэгийг барьж, МАН-ынханд “гай” болж байсан түүх бий.
Мөн төрийн болон хувийн хэвшлийн сургуулийн ялгааг арилгахын тулд Нийслэлийн 33 дугаар сургуулийн өргөтгөлийн ажлыг хийж, сургуулийн давхрыг нэмж, спорт заал, усан бассейнтай болгон, улсдаа бараг анхны цогц сургууль болгоодохов. Түүний ачаар өнөөдөр 33 дугаар сургууль улсын хэмжээнд жишиг сургууль болсон. Баянзүрх хүн ам олонтой учраас гэмт хэргийн гаралтаараа нийслэлд “толгой цохьчих” гээд байдаг талтай. Тиймээс “гайхал” Д.Пүрэвдаваа гэрэлтүүлэг, камержуулалтын ажлууд хийснээр иргэд айдасгүйгээр алхах боломжтой болжээ. Гэр хорооллын гудамж талбайн дундах шороон замыг хусч, тэгшлэх ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулж эхлүүлсэн нь өнөөдөр нийслэлд жишиг ажил болчихоод байна. Энэ мэтчилэн хийсэн ажилтай, хэлэх үгтэй учраас л МАН-ынхан айж, мань хүнийг бохир улстөрийнхөө гол бай болгож байгаа бололтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ гөлөг гарахгүй ээ гар барьсан бга яаж ч хичээгээд хоншоор дутна
за болимоор юм пүрэвдаваа баянзүрхийг юугаар гийгүүлсэн юм таига тэмдэгний хэрүүл хийж ард иргэд нь ядуурал хог замбараагүй байдал түгжрэлд 8 жил тарчилж байна худлаа ярихыг үзүүлэх юмаа