СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-10-08

Баянхонгор сумын есөн ус түгээх цэгээс гэдэсний бүлгийн нян илэрчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Баянхонгор сумын “Чандмань-Баянхонгор” ХК-ийн ундны усны эх үүсвэр, өндрийн сан, ус зөөврийн хоёр машины чайн, шугамын 17 ус түгээх цэг, зөөврийн 24 ус түгээх байр, нийт 45 цэгээс усны дээж авч аймгийн эрүүл ахуй хими, нян судлалын лабораторид дөрвөн үзүүлэлтээр шинжилгээнд хамруулжээ.

Шинжилгээний дүнгээр есөн цэгээс авсан дээжинд гэдэсний бүлгийн нян илэрсэн нь байна. Иймд илэрсэн дутагдлыг арилгуулах улсын байцаагчийн дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлэн мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгүүлжээ. Халдваргүйтгэл хийлгүүлж, дутагдлыг арилгуулсны дараа авсан давтан шинжилгээгээр гэдэсний бүлгийн нян илрээгүй байна.

Мөн энэ оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Жинст, Богд, Баянлиг, Баянговь, Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан сумдад байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын чиглэлээр газар олголтын байдалд төлөвлөгөөт хяналт шалгалтыг гүйцэтгэлээ. Шалгалтаар илэрсэн дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.